|

Д.Буяннэмэх: Царцаамгийн тосыг 20-оод төрлөөр хэрэглэж болно

nomun 2021/04/19 219 0

 

Д.Буяннэмэх: Царцаамгийн тосыг 20-оод төрлөөр хэрэглэж болно

 

Малын дайвар бүтээгдэхүүнийг боловсруулж, алаг царцаамаг, царцаамгийн кальцитай тос зэргээр хэрэглэгчдийг байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хангаж байгаа "Од” цехийн дарга Д.Буяннэмэхтэй ярилцлаа. Монголдоо ганц царцаамгийн тосыг үйлдвэрлэдгээрээ онцлог тэдний бүтээгдэхүүн үс, хумсыг бэхжүүлэх, үе мөчний өвчнийг анагаах, эвэршилтийг арилгах онцгой ач тустай. Мөн тэрээр малын дайвар бүтээгдэхүүнээр царцаамаг хийхдээ арьсыг хуйхлах аргаас татгалзаж технологийн шинэчлэл хийжээ.


-Хөл хорио, үйл ажиллагааны хязгаарлалт нь бизнес эрхлэгч та бүхэнд хүнд тусч байх шиг харагдаж байна. Энэ нөхцөл байдлыг хэрхэн давж байна вэ?

-Хүнд тусч байна.Борлуулалт эрс буурсан. Дээрээс ньцарцаамгийн гол түүхий эд болох шийрний үнэ огцом өссөн. Анх "Таван Эрдэнэ” малын захаас үнэгүй авдаг байсанбол одоо 1000 төгрөгөөр авч байна. Бид эхэндээ түүхий эдээ яаж үнэгүй авах вэ гээд100-200 төгрөгөөр авч байлаа.Гэтэл энэ жил үнэ хэтэрхий хөөрөгдөж нэг ширхэг үхрийн шийрийг 1000-1500 төгрөгөөр худалдаж авсан.Түүхий эдийн үнэнэмэгдсэн чбид бүтээгдэхүүнээ борлуулахүнээ нэмээгүй.Мөн бидний яг нөөцөө цуглуулдаг идэшний үеэр хөл хорио тогтоосон байсан тул бас л амаргүй байсан.

-Үйлдвэрээ хэрхэн байгуулж байв?

-Аав ээж хоёрын мааньбайгуулсан цех. Ээжмаань"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хиаман цехэд ажилладаг байсан. Хүнсний технологич мэргэжилтэй. Тус цех татан бууснаас хойш аав ээж хоёр хувийн цехээ байгуулж, 2014 оноос хойш үйл ажиллагаагааэхлүүлсэн.

-Долоон жилийн хугацаанд овоо өөрчлөгдөж чадсан биз?

- Анх ганцхан царцаамаг хийдэг байсан.Бүрэн хүчин чадлаараа ажиллавал 4-7 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болсон.Өнөөдрийн байдлаар махан, алаг, энгийн царцаамаг, гүзээний ороомог, утсан хэл, царцаамгийн тосүйлдвэрлэж байна.Бид бүтээгдэхүүнээ "Есөн Эрдэнэ”,"Ачит”,"Цах”маркет зэрэг бүх бөөний төв болон жижиглэнгийн хүнсний дэлгүүрүүдээр дамжуулан борлуулалтаа хийдэг

-Танай бүтээгдэхүүн ижил төстэй бүтээгдэхүүнээсюугаараа ялгарч байна вэ?

-Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тал дээр ижил төстэй бүтээгдэхүүн хийж байгаа зарим газар хольж хийж болохгүй хүнсний бүтээгдэхүүнийг хооронд нь холих, химийн гаралтай амтлагчаар амталсан байдаг. Мөн царцаамгийг хийхдээ шийрийн арьсыг хуйхлах нь буруу. Арьсыг хуйхлахад арьсанд нь тодорхой хэмжээгээр үс үлдэжлбайдаг. Тэр үлдсэн үстэй нь хамт чанана гэдэг технологийн хувьд буруу. Тэгэхээр, бид ямар шинэчлэл хийсэн бэ гэвэл арьсыг нь өвчөөд, хэд хэдэн дамжлагаар угаагаад, яснаас нь салгаад үлдсэн багахан түүхий эдээр царцаамгаа хийдэг болсон. Хүмүүс ашиггүй юм хийлээ гэдэг ч хүний эрүүл мэнд хамгаас чухал учир бид энэ технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг анхаарч байгаагаадаа сэтгэл хангалуун байдаг.

- Ковид гараагүй үед өдөрт хэр хэмжээний борлуулалт хийж байв?

-Сонирхуулж хэлэхэд, манай цех анх байгуулагдахдаа өдөрт ердөө 15 ширхэг царцаамаг хийдэг байсан. Одоо өдөрт 250-300 орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ковид гараагүй үед сайн борлуулдаг байсан.

-Одоо хэдүүлээ ажиллаж байна вэ?

-Өрхийн бизнес учраас анх аав, ээж, эхнэртэйгээ дөрвүүлээ ажиллуулдаг байсан. Манай аав намайг байхгүй үед багийн ажилтнуудтайгаа холбогдоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг цалинжуулаад ажиллуулчихдаг бусдад дэмтэй хүн байлаа. Энэ жил бурхны оронд заларсан. Үүнээс хойш ээж маань нас дээр гарсан учраас ээжийгээ амрааж байна. Эхнэр маань бие давхар, одоогоор ганцаараа л ажиллаж байна. Ажилтан авахаар ажлыг голдог, үг даадаггүй, ачаалал даахгүй, шантрах сэтгэхүйтэй зэрэг тогтвор суурьшилтай ажиллах хүн бараг олддоггүй.

-Ганцаараа ажиллаж байна гэхээр ачаалал их байгаа юм байна, тийм үү?

-Тийм ээ. Борлуулалт өөрөө, ажиллагаа өөрөө, цэвэрлэгээ өөрөө, шинжилгээ өөрөө гээд бүх юм нэг хүний гар дээр л байна. Гэхдээ завгүй байна гэдэг нь "Болоод байна аа” л гэсэн үг.

-Зах зээлээ тэлэх боломжийг юу гэж харж байна, бусдад таниулах тал дээр ямар маркетингтай ажилладаг вэ?

- Зах зээл гэвэл Улаанбаатар хотод "SHARK TANK’’ нэвтрүүлгээс гарч ирсэн дайвар бүтээгдэхүүнийнэгцех, Дундговь аймагт нэг, зүүн аймагт нэг байдаг цехүүд "толгой цохиж” байх шиг санагддаг. Баруун аймагтаа бол манайх нэр хүнд сайтай.

-Баруун аймагтай дайвар бүтээгдэхүүний цех манайх байдаг гэлээ. Ер нь бүтээгдэхүүнээ хэдэн аймагт борлуулдаг вэ?

- Архангай, Булган, Хөвсгөл рүү бүтээгдэхүүнээ явуулдаг.Хэрэглэгчдэд нэлээд сайн танигдсан.

-Танай бүтээгдэхүүнээс онцлох ямар бүтээгдэхүүн байна вэ?

- Царцаамгийн тос байна. Монгол Улсын хэмжээнд хоолондоо хэрэглэдэг мөртлөө нүүрэндээ түрхэж болдог тос гэж байхгүй. Үүгээрээ л онцлог.

-Нүүрэндээ түрхэж болно гэсэн үг үү? Яг ямар үйлчилгээтэй тос вэ?

- Болно. Энэ тос үс, хумсыг бэхжүүлэх, кальцийн дутагдлыг нөхөх, үе мөчний өвчнийг анагаах, чихрийн шижинтэй хүмүүс сахарын хэмжээгээ бууруулах, жирэмсэн эхчүүд язралтаас сэргийлэх зорилгоорбиедээ түрхэх зэрэг 20-иодтөрлөөр хэрэглэж болно.

-Ярилцсанд баярлалаа.



Санал болгох

Сэтгэгдэл

top