|

С.Амарсайхан: Вакцинжуулалт маргаашнаас эхэлнэ

zulaa 2021/02/22 445 0

С.Амарсайхан: Вакцинжуулалт маргаашнаас эхэлнэ

 

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх өөрийн улсаас өгч буй 150 мянган тун Оксфордын АстраЗэнэка вакцины дээжийг Шадар сайд С.Амарсайханд өнөөдөр /2021.02.22/ хүлээлгэн өглөө. Маргаашнаас эхлэх вакцинжуулалтад эхний ээлжинд халдварын голомтод ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгойгийн алба хаагчдыг хамруулах юм.

Шадар сайд С.Амарсайхан "цар тахалтай тэмцэж буй амаргүй цаг үед тусламжийн гараа сунгаж байгаа та бүхэнд талархаж байна. Мөн Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди болон бусад албаныхан чин сэтгэлийн талархал илэрхийлж байгааг дамжуулж өгнө үү. Энэ үйл явдал найрсаг харилцааны манай хоёр орны түүхэнд тодоор бичигдэн үлдэнэ гэдэгт итгэлтэй байна" гэв. 

Мөн тэрбээр хоёр хөршийн үйлдвэрлэсэн вакцин гэх мэт дөрвөн төрлийн вакцин Монгол Улсад орж ирнэ. Хуваарийн дагуур эрүүл мэнд, цагдаа гэх мэт цар тахлыг голомтод ажиллаж байгаа алба хаагчдыг эхний ээлжинд хамруулна. Вакцинжуулалт маргаашнаас эхэлж, Ерөнхий сайд өөрөө вакцин хийлгэнэ гэдгийг онцоллоо.   

Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П Сингх "Энэтхэг Улс "COVID-19”-ийн эсрэг вакциныг бидний "оюун санааны хөрш”, "стратегийн түнш” Монгол Улсад өгч байгаа анхны улс болж байгаадаа баяртай байна. Энэтхэг улс нь эхний ээлжинд 6.3 сая тун вакциныг 13 найрсаг түнш оронд бэлэглэж буй бөгөөд энэ нь бидний зүрх сэтгэлийн холбоо, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны илэрхийлэл болохын зэрэгцээ "Act East” бодлогод Монгол Улсын чухал ач холбогдлыг харуулж байгаа юм” хэмээв. Мөн тэрбээр бэлэглэсэн тунгаас гадна тус улсаас вакцины нэмэлт хангамжийг арилжааны шугамаар худалдан авахад нь  Энэтхэг улс туслахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top