|

Эдийн засгийн өсөлт -7,3 хувьтай гарчээ

zulaa 2020/11/27 796 0

 

Эдийн засгийн өсөлт -7,3 хувьтай гарчээ

 

Макро эдийн засгийн гуравдугаар улирлын гүйцэтгэлээр Эдийн засгийн өсөлт огцом буурчээ. 2017-2019 онуудад дунджаар 6.3 хувийн өсөлттэй байсан бол 2020 оны нэгдүгээр улирлаас огцом буурч -10.7 хувь буюу хамгийн доод хэмжээндээ хүрч байсан. Харин хоёрдугаар улирлын байдлаар -9.7 хувьтай гарсан бол гуравдугаар улирлын гүйцэтгэлээр -7.3 хувьтай гарчээ. Үүнээс үүдэн Нэгдсэн төсвийн тэнцэл алдагдалтай гарсан байна. 2020 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2,845.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -7.0 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай гарлаа. Тайлант хугацаан дахь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 3,330.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол төлөвлөсөн дүнгээс 1,288.2 тэрбум төгрөгөөр буурчээ. 

Төсвийн орлогын хувьд: Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,595.1 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14.9 хувь буюу 1,153.9 тэрбум төгрөгөөр, тайлант хугацааны орлогын төлөвлөгөө 7.5 хувь буюу 534.8 тэрбум төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Төсвийн нийт зарлагын хувьд: Тайлант хугацаанд нэгдсэн төсвийн нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлд 11,263.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсний 83.8 хувийг ашиглаж, 1,823.0 тэрбум төгрөгийг дутуу зарцуулжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэгдсэн төсвийн нийт зарлага 2,176.3 тэрбум төгрөг буюу 30.0 хувиар өсч 9,440.7 тэрбум төгрөг зарцуулагдсан байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top