|

Төв Азийн улс орнууд XXI зуунд хөгжих зорилгоор хамтын ажиллагааны баримт бичиг бэлтгэж байна

nomun 2020/09/07 303 0

 

 

Төв Азийн улс орнууд XXI зуунд хөгжих зорилгоор хамтын ажиллагааны баримт бичиг бэлтгэж байна

 

XXI зуунд Төв Азийг хөгжүүлэх зорилгоор бүс нутгийн улс орнууд найрамдал, найрсаг хөрш, хамтын ажиллагааны тухай таван талын хамтарсан баримт бичгийг одоогоор бэлтгэж байна хэмээн Узбекистаны Гадаад хэргийн сайд Абдулазиз Камилов өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.

Түүний хэлснээр Узбекистаны гадаад бодлогын чухал зорилтын нэг бол улс орны эргэн тойронд энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг бий болгох явдал. Чухамхүү бүс нутгийн аюулгүй байдал бол тогтвортой хөгжлийн гол нөхцөл хэмээн сайд үзэж байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүс нутгийн бүх улс оронтой дээд хэмжээний харилцан айлчлал хийж, бүс нутгийн улс орнуудын тэргүүн нарын хооронд улс төрийн яриа хэлцээ "тогтмол, байнгын, итгэлцсэн шинжтэй боллоо” хэмээн Камилов онцлов. 

"Үүний үр дүнд Узбекистаны хувьд түүхэн богино хугацаанд бүс нутгийн бүх улс оронтой харилцаагаа сайжруулах чиглэлд асар их өөрчлөлт гарлаа. Бүс нутгийн улс орны удирдагчдын улс төрийн ил тод, итгэлцсэн харилцан яриаг бэхжүүлсний үр дүнд 2016 оноос өмнө манай орон хөршүүдтэйгээ харилцах харилцаанд гарсаар байсан маш олон харьцангуй хурц асуудал алга болсон” хэмээн гадаад хэргийн яамны тэргүүн нэмж хэлэв. 

Хөрш орнуудтай тогтоосон худалдаа-эдийн засгийн холбоо харилцаа мөн хөгжиж байна. 2019 оны үр дүнгээр Узбекистан улс хөрш орнуудтай хийх бараа эргэлтийг 5,2 тэрбум долларт хүргэв. Цар тахал гарсан хэдий ч Төв Азийн бүх улс оронтой Узбекистаны хийсэн худалдааны ерөнхий хэмжээ 2020 оны эхний хагаст 2,17 доллар болжээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top