1-рт маск зүүх явдал эрс багасаад удлаа, хөдөө орон нутагт зүүх нь нийслэлээс бага байна. Одоо маскийг зүүлгэхийн тулд шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй болжээ. Хэрэв аюул болж гэмээнэ, амаа бариад нэг их нэмэр болохгүй шүү.
2-рт туршилтын шатанд байгаа вакцинийг эсэргүүцэж, дотор нь чип хийгээд зомби болгох гээд байна, генийг өөрчилж монгол хүн биш болгох гээд байна гэсэн цуурхал, эсэргүүцэл их байна. Ийм ямар ч утгагүй зүйл 21-р зуунд ярихаа больё. Энэ цуурхлын эсрэг шийдвэртэйарга хэмжээ авъя. Хэрэв маскаа зүүж, вакцинаа хийлгэвэл хүн төрөлхтөн аймшигт тахлыг ялах цаг холгүй шүү.