Тэгвэл энэхүү шийдвэрийн талаар хохирогч Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа хэлэхдээ "Хүүг маань хилс хэргээр гүтгэн шийтгэж таван жилийн хугацаа өнгөрсөн. Хилс хэргээр хорьсон хэрэг нь шийдэгдэхгүй удаан хугацаанд сунжирч явсны эцэст өнөөдөр шүүхээс Б.Хурц нарын энэ хүмүүст бага ч гэсэн ял оноож хариуцлага тооцсонд баярлаж байна. Өнөөдөр их сайхан нар гарсан өдөр боллоо" гэсэн юм.