|

ЭМЯ: Коронавирусийн хоёрдахь давалгаанаас урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалтаа сайн зүүх хэрэгтэй

nomun 2020/05/18 748 0

ЭМЯ: Коронавирусийн хоёрдахь давалгаанаас урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалтаа сайн зүүх хэрэгтэй

 


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 216 оронд бүртгэгдэж, 4.8 сая гаруй хүн өвчилж,  316 мянган нас бараад байна. Мөн 1.8 сая хүн эдгэж, 2.6 сая хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 44 мянган хүний биеийн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 95 мянган шинээр өвчилж, 4000 гаруй хүн нас баржээ.
ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор өвчлөл 970-гаар нэмэгдсэн байна.
Улсын хэмжээнд ажиглалтад 1747 хүн байна. Ажиглах байранд 46 их эмч, 49 резидент эмч ажиллаж байна. 119 дугаарын утсанд 166 иргэн холбогдож, зөвлөмж, зөвлөгөө авсан байна. Дотоодын дуудлагын дийлэх нь иргэд амны хаалтгүй иргэд маш их явж байна гэх гомдол байна. Тиймээс иргэд амны хаалтаа сайтар зүүж хэвших хэрэгтэй. Бид тайвшрах болоогүй байна. 
Зүүн өмнөд Америк, Европын зарим орнуудад кавасики шинжтэй төстэй өвчин гараад байгаа. Энэ төрлийн шинж тэмдэгтэй 10 хүүхдэд Испанийн эрдэмтэд судалгаа хийхэд 8-аас нь коронавирус илэрсэн байгаа. Тиймээс энэ шинж тэмдэг нь коронавирустай холбоотой гэх таамаг гаргаад байгаа. Хүүхдүүдийн нүд улаах, олон хоногоор халуурах, гүйлгэж суулгах, бие дээр нь тууралт гарах, хэтэрхий унтамхай болох зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай Эрүүл мэндийн байгууллагад хандах гэсэн зөвлөмжийг гаргаж байна. 
Мөн манай ЭХЭМҮТ-өөс дотооддоо тандалтыг хийж байна.
Коронавирусийн хоёр дахь давалгаанаас урьдчилан сэргийлэхийн тулд хүн болгон амны хаалтаа зүүж, 1.5 метрийн зайгаа сайтар барих хэрэгтэй. Мөн эмнэлгийн бэлэн байдлаа сайтар бэлдэх хэрэгтэй" гэв. 


Санал болгох

Сэтгэгдэл

top