|

Өнөөдрийн зурхай/07.24/

namuunaa 2015/07/24 646 0

 Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 8. Сугар гараг. Салхины эх одтой, 6 цагаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага  Үл тохирох. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 05 цаг 25 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Шинэ төсөл эхлэх, сургалт явуулах, ажлын түншүүдтэйгээ харьцахад тийм ч таатай өдөр биш. Амлалт өгөх, хоосон чалчихаа боль. Хувь заяа таныг сорьж туршина, энэ үед хамгийн дотны, итгэлт хүнтэйгээ байхыг хичээ. Түүний зөвлөгөө маш үнэ цэнэтэйг та хожим ухаарна. Өөрийн биеийн байдал, ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал тавь. Боломжтой бол өнөөдрийг байгалийн сайханд амарч өнгөрүүлээрэй.


Үхэр (4/20-5/20)

Холимог өдөр. Одод өнөөдөр ямарваа нэг чухал шийдвэр гаргах хэрэггүй, хариуцлага, хамтын ажиллагаа шаардах ажлыг эрхлэх шаардлагагүй гэж зөвлөж байна. Учир нь хэн нэгэн танд саад учруулахыг хичээх болно. Ямар нэгэн ажилд ташуур ба урамшуулал гэсэн бодлогыг баримтал. Хувийн харилцаан дахь асуудлууд нь хатуу шийдвэр гаргахад хүргэнэ. Та түүнийгээ бусдад хэлэхгүй л бол хэн ч таныг ухаантай, бүтээлч сэтгэлгээтэй гэдгийг ойлгохгүй. Өөртэйгөө ижил зиндааныхантай өөрийн санаагаа хуваалц.


Хамтатгах (5/21-6/21)

Ажлаа дуусгах эсвэл шинэ төсөл эхлүүлэхэд тааламжтай өдөр. Одод танд ашигтай байрлалд байна. Найз нөхдийн туслалцаатай эсвэл нөлөө бүхий ивээн тэтгэгчийн ачаар ирээдүйн амжилтанд хүрэх зөв ажлын эхийг тавих болно. Үдээс хойш өөрийн зарчмаа тууштайгаар хамгаалах хэрэг гарч магадгүй. Аливаад яаралгүй хандаж, хойшлуулах нь чухал юм. Хүүхэд болон өсвөр насныхны асуудалд анхаарлаа хандуулаарай.


 Мэлхий  (6/22-7/22)   

Холимог өдөр. Элдэв асуудлууд гарч ирэн ямагт өөрийгөө сануулж, таныг бодлогогүй алхам хийхэд хүргэнэ. Таны амьдралын эрч хүч маш доод түвшинд байна. Сэтгэлийн хөөрөлд автан огцом уур хилэнг гаргалгүйгээр тайван замаар бүхнийг шийдэхийг хичээгээрэй. Магадгүй, зөрөлдөөнтэй байдалд орох эхний хүмүүс гэр бүлийнхэн чинь байхыг од гарагс сануулж байна. Гэрэл гэгээгүй, харанхуй газар байхаас зайлсхийж, толинд харахгүй байвал сайн байна.


Арслан (7/23-8/22)   

Түншүүдийн харьцаа идэвхжинэ. Биеэ эмх цэгцтэй авч явахыг эрмэлзэх болж, сэтгэл хөдлөл, бусадтай харьцах харьцаанд ашиг хонжоо харсан байдал илэрнэ. Аливаа үйл ажиллгаанаас хурдан үр дүн бүү хүлээ. Өндөр амжилтанд хүрэхийн тулд уйгагүй хичээл зүтгэл, хөлс асгаруулсан хөдөлмөр, шантрашгүй хатуу зан төлөв, цаг хугацаа шаардлагатай байдаг. Бизнесийн хүрээнийхэн өнөөдөр их биш юмаа гэхэд тодорхой хэмжээний ашиг олно.


Охин (8/23-9/22)    

Ачаалал бүхий өдөр. Удирдлага ба хамт ажиллагсадтайгаа харьцахдаа болгоомжтой бай. Таны санаачлага цагаа олоогүй байх болно. Санхүүгийн асуудалд ямар ч чухал шийдвэр гаргасны хэрэггүй. Санхүүгийн байдал тогтвортой бус байна. Тэвчээр гаргаж илүү тохирох үеийг хүлээ. Зөвхөн дараагийн долоо хоногоос мэргэжлийн хүрээнд амжилттай болж ганхсан нэр хүндээ сэргээж чадна. Атаархагчид, нууц дайснуудыг мартах хэрэггүй, эд нь хов жив, зохиомол зүйлд оруулж мэднэ. Хэн нэгэн танд ахин таагүй зүйл учруулахыг хичээх болно .


Жинлүүр (9/23-10/22)   

Өдрийн эхний хагаст таныг амжилт ололт хүлээж байна. Гэхдээ өөрийн үл чадах хэрээс хэтэрсэн ажлыг амлаж авахын хэрэггүй. Тэд бас хязгаартай байдгийг бүү мартаарай. Үдээс хойш идэвхтэй байдлын илүүдэл нь асуудал үүсгэн саад тотгор учруулах төдийгүй өвчин зовлонд хүргэж мэднэ. Мэдээжээр атаархагчид элдэв саад тотгор үүсгэхийг санаархахыг анхааралдаа авахад илүүдэхгүй. Төрөлхийн уужим сэтгэлээ гаргаж, өсөрхөх атаархах зангаасаа татгалзах нь танд энэ удаад ашигтай байна. Бусдын анхааралд энэ байдал сайнаар нөлөөлж, нэр хүндийг тодорхой хэмжээнд өсгөнө.


Хилэнц (10/23-11/21)   

Хэтийн сайхан төлөвийг нээсэн сайн өдөр. Төлөвлөгөөндөө засвар оруулахдаа найз нөхдийн тусламжийг авах хэрэгтэй. Нөлөө бүхий хүмүүс, ивээн тэтгэгчдийн тусламж дэмжлэгийн ачаар албан тушаал дэвших магадлалтай. Энэ ордод төрсөн ажилгүй хүмүүс орлогын тогтмол эх үүсвэртэй болно. Сайхан боломжийг ашиглаж ирээдүйтэй төсөл төлөвлөгөөг барьж авах хэрэгтэй.
 


Нум (11/22-12/21)    

Нөхцөл байдлын тогтворгүй болон гэр бүл дэх маргаан зөрчилдөөнтэй байдал нь танаас ихээхэн хэмжээний амьдралын хүч чадлыг шаардах болно. Магадгүй, өнөөдөр та өөрийнхөө хамтран зүтгэгч аль эсвэл, ойр дотны хүний талаар сөрөг мэдээллийг хүлээн авах бололтой. Гэхдээ энэ бүхэн үнэний хэр зэрэг ортой эсэхийг сайн тогтоогоорой. Хэн нэгний худал хуурмаг ярианаас болж дотны хүнээ гомдоож мэднэ. Шийтгэх, аль эсвэл өшөө авах хүслээ дарж, биеэ барихыг хичээгээрэй.


Матар (12/22-1/19)   

Хөдөлмөрч өдөр. Өөртэйгөө ижил зиндааныхантай өөрийн санаагаа хуваалц. Учир нь тэд л таньд зөв санал шүүмжлэл өгч чадна. Хэрэв таньд ямар нэгэн ашигтай, шинэ шийдлийн санаа төрсөн бол түүнийгээ бараа болгож зах зээлд гаргах, патент авах асуудлыг бодож тунгаа. Хамтран ажиллагч тань таньд санал тавибал түүнийг сонсох нь дээр. Хэрэв та тэдний итгэл даах хүн гэдгийг нь мэдэж байгаа бол саналыг нь дага. Өдөр тутмын төлөвлөсөн ажлаа л хий. Өөр зүйлд анхаарлаа хандуулах гэсний хэрэггүй. Энэ үдэш санаанд оромгүй гийчин айлчлан ирж таныг баярлуулах болно.


Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр өөрийгөө тайвшруулж, сэтгэл санаагаа цэгцэл. Ажлын түнштэйгээ учраа ололцох цаг болжээ. Хувийн амьдралын хоёрдмол байдлаас гарах арга замыг хай. Гэнэтийн мэдээ таны амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилж магадгүй. Даргатайгаа, хамт ажиллагсадтай хэрэлдэж маргалдсанаас зөв шийдвэр гаргаж чадахгүй нь бололтой. Сайн тооцоолсон төлөвлөгөө л амжилттай хэрэгжинэ гэдгийг сана.
 


Загас (2/19-3/20)

Амьдралын эрч хүч өндөр байгаа учир хувийн амьдралд амжилт гаргана. Зан чанар, өөрөө ч мэдэлгүй өөрийгөө зольж чадах чанар нь эсрэг хүйстний талаас зүй зохисоор үнэлэгдэнэ. Ойрын хүнээсээ бэлэг авч магад. Хэрвээ хайр дурлалын харилцаа таны хүссэн зүйлийг өгч чадахгүй байгаа бол зовж шаналаж, сэтгэлээр унах болно.

Санал болгох

Сэтгэгдэл

top