|

“ХӨРШИЙН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭДЭГ БОЛНО

namuunaa 2015/07/23 988 0
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 7 дугаар сарын 4-ны өдрийн  тогтоолоор гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Хөршийн хяналт” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмыг баталсан. Тус хөтөлбөрт хөршийн баярын өдрийг тэмдэглэх, хөршийн харилцааг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгасан байна.


Тиймээс оршин суугчдын бие биетэйгээ танилцах, амьдралын туршлага болон сайн жишээгээ хуваалцах мэдээллийн харилцаа үүсгэх, амьдралын чанар аюулгүй байдлынхаа төлөө хамтран ажиллах нийтэч үзлийг бий болгоход чигэлсэн "Хөршийн өдөр”-ийг нийслэлийн хэмжээнд тэмдэглэж байхаар шийдвэрлээд байна.
Хөршийн өдрийг жил бүрийн 8 дугаар сарын 4 дэх бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлж байхаар төлөвлөж байгаа бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчдээс энэ өдрийг хэрхэн тэмдэглэх тухай тогтоол гарах юм.
Ер нь хөгжингүй орнууд иргэдээ ганцаардмал байдал дотогшоо хандсан идэвхгүй байдал, аминчхан үзлээс татгалзахыг уриалж, 2000 оноос Парисаас эхлэн Хөршийн өдрийг тэмдэглэж ирсэн байна. Европын холбоолны зөвлөлөөс энэхүү арга хэмжээнд ач холбогдол өгч дэмжиж ирсэн төдийгүй дэлхий даяар 16 сая хүн 1400 хотод энэхүү баярыг тэмдэглэдэг юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top