АНУ-ын Нью-Йорк хотын 98 цагдаагаас "ковид19” илэрчээ. Хотын цагдаагийн газрын дарга Дермот Ши энэ талаар мэдээлсэн байна. Халдвар авсан 98 цагдаагийн 95 нь гэртээ эмчлүүлж байгаа гэнэ.
Нью-Йоркийн цагдаа нар одоо ердийн чиг үүргээрээ ажиллахын хажуугаар хүмүүсийг олноор бөөгнөрүүлэхгүй байх, ийм тохиолдол гарвал тарааж байгаа аж.
Нью-Йорк мужид 9045 хүн вирусийн халдвар авч, 63 хүн нас бараад байгаа юм. АНУ-д гарсан нийт тохиолдлын бараг 1/3 нь ганц тус хотод ногдож байгааг хотын дарга Билл де Блазио хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Халдварын тархалт нэмэгдэж байгаа нь эмнэлгийн материалын дутагдалд оруулах эрсдэл үүсгэж байгааг тэрээр мөн дурджээ.
АНУ-д одоогийн байдлаар 33 000 тохиолдол гарсан нь дэлхийд БНХАУ /81 000 гаруй/, Итали /59 000 гаруй/-ийн дараа орж байна.
Х.Батсайхан
Eagle.mn