Нүүр
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Урлаг
Спорт
Хүмүүс
Ярилцлага
Фото
Видео
Боловсрол
Сонин хачин
Эрүүл мэнд
Зөвлөгөө
Menu
|
Хэчнээн муулуулж, хэмх гоочлуулсан ч Монголын төлөө!
saikhnaa
2020/03/16
859
0
Tweet
Хэрэв Монголд Covid-19 дэгдээд амь амьдрал уралдаж байсан бол дэлхийн энгээр тархсан дээлтэй монголчууд маань эх орондоо, ээж аавдаа үр хүүхдээ тэврээд ингээд ирж чадах байсан уу? Дэлхийн улс орнууд яах аргагүй Монголыг шокийн нүдээр харж, хааяа нэг санаа алдаж, нэт ухан судалж байна. Вирустай ганц францын маань бие сайжирч, хоёр хүүдээ харих өдөр ч өнөө маргаашаар хэмжигдэх боллоо. Түүнтэй харьцсан 269 монгол иргэн вирусаар өвдөөгүй болох нь тогтоогдлоо. Үүнээс сайхан мэдээ, илүү үзүүлэлт гэж юу байхав. Мэргэжлийн бус хэмээн адлуулсаар ирсэн ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл ёстой л сэтгүүлч хүний хурд, мэдрэмж, овсгоо гарган ажиллаж байна. Аргагүй дээ, хамгийн хүнд цаг үеийг хамгийн их эрсдэл гаргаж туулдаг сэтгүүлч хүний зүрх арай л өөрөөр цохилдог гэдгийг би мэднэ. Засгийн газар ч оновчтой шийдвэрүүдийг тухай бүр гаргасаар ирлээ. Өнөөдөр Монголын Засгийн газар дотооддоо тогтоосон хөл хориогоо суллаж байна. Гэтэл үүнтэй уралдан дэлхийд юу болж байна гэж бодно? Америкт бүрэн хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэг, албан байгууллагууд үүдээ барьж, тэдний "Костко" сүлжээ дэлгүүр гэхэд нэг хүнд нэг боодол 00-ын цаас, хоёр боодол ус хуваарилан өгч эхэллээ. Өглөө 05:00д очиж дугаарласан хүмүүс 09:00д дэлгүүрийн хаалгаар орох эрхээ авч байна. Хэд хоногийн дараа ус дуусчихлаа гээд улсаа нураах уу? Нью Иорк хотын дарга өнөө өглөөхөн байдал хурцадвал хотынхоо хаалгыг хаана гэж мэдэгдлээ. Италид хөл толгойгоо алдан сандарч, эмнэлгүүд ачааллаа даахаа больж, гэртээ нас барсан хүнийг оршуулах, аваад явах буяны байгууллага ч сураггүй болов. Ямартаа тэдний жүжигчин Луко Француз covid-19 вирусаар өвчлөн нас барсан эгчийнхээ шарилыг хөнжилд боогоод хэд хоносноо мэдэгдэж, "Хэн нэг нь ирж туслахгүй бол би гудамжинд гарч халдвараа хүмүүст тараана" хэмээн сүрдүүлсэн бичлэг хийж цацлаа. Аргаа барж, амьдрал үхэл өрсөлдөж буй хэрэг шүү дээ. Хятадад ч байдал тайван биш байна. Монголчуудын хамгийн их зорчдог, бараа татдаг Гуанжоу хотод халдвар тархсан нь тодорхой болсон. Чухам юу тааралдсанаа, хөдөлж байгаа болгоныг иддэг урд хөршийнхний удирдагчид ямар ч хамаагүй золиосоор улс орон, үндэстнийхээ нэр хүндийг аварч гарах нь л чухал боллоо. Тэнд хэдэн хүн нас барж, гаднаасаа хаалгаа гагнуулж хадуулсан хэдэн айл чөлөөлөгдсөнийг хэн ч мэдэхгүй. Эдүгээ тэд юу идэж амьдарч байгааг ч таашгүй. Дэлхий ертөнц ийнхүү амгалан тайван байдлаа алдаж, 150 орчим орон олон улсын нислэгүүдээ хязгаарлаж, хүнсний дэлгүүр, захуудын дараалал эмх замбараагаа алдаж, үхсэн, амьд хүмүүс нэг дээвэр дор, нэг хотод хэн хэзээ ирж туслахыг хүлээж байна. Италичууд Covid-19-өөр өвчилсөн гаднын иргэдийг үнэ төлбөргүй эмчлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Мөнгө төлөөд ч Монголын иргэнд байтугай өөрсөддөө хүрэлцэхгүй байгааг нь харж сууна. Харин монголчууд бид гамшиг авчирсан ганц францдаа адууны махтай сармистай шөл зөөсөн шигээ, Анх-Отгон, зарим нь бүр On and Off гэж амны билгээр нэр хайрлачихаад, амттай хоолны зураг постолж, хөл хорио чангалсан Засгийн газраа хөөрхөн адалж, эрүүл мэнд, эх орныг минь сахин суугаа Эрүүл мэндийн яамаа эх захгүй шүүмжилсэн шигээ Covid-19-гүй сар өдрүүдийг үдэж байна. Сөүлээс тусгай үүргийн онгоцоор ирсэн нөхөд ганц цэвэр ус өгсөнгүй гэж гасалсан шиг, ар гэрийнхэн нь тусгаарлах байранд байх хугацааны хөнжил дэвсгэрийн даавууг нь авчирч бэлдээгүйн улмаас Онцгой комиссынхон 100 хос даавуу өр тавин авч, яаж ийгээд зохицуулж байна. Өнөөдөр Берлин-Москвагаас дахин 250 орчим хүн эх орондоо ирнэ. Тусгаарлах байрны хүрэлцээгээ зохицуулж чадвал дараа дараагийн хүмүүс ч эх орондоо ирэх боломжтой. Зүгээр л талархаж суръя. Зүг чигээ алдахгүй нэгэн зорилгоор хаврын ядаргаа, хавсарга шуурга, covid-19 тархахад хамгийн таатай нөхцөл бүрдэж буй урин цагийг туулъя. Тэгээд бас хэчнээн муулуулж, хэмх гоочлуулсан ч бидний төлөө зүтгэж, зүрхээ дэлсүүлж байгаа хэн бүхэнд талархсанаа илэрхийлж суръя! Хичээснийхээ, тэвчсэнийхээ үр дүнг бид эхнээс нь үзэж байна, цаашдаа ч туйлбартай, тулхтай байж, ажил хийж байгаа хүмүүсээ ялихгүй алдаа, шалихгүй зөрүүний төлөө зүхэхээ болъё. Энэ хүртэл хичээсэн, энэ байтугайг туулсан юм чинь зүгээр л хамтдаа зүтгэе, хамт байцгаая, бид нэг л МОНГОЛ!
ЭМҮЖИН
Tweet
Санал болгох
2020/03/12 11:49
Францын иргэнтэй нэгдүгээр хавьтлын 126 иргэний шинжилгээний хариу ХАЛДВАРГҮЙ гарчээ
2020/01/31 14:37
Дэлхий онц байдал зарлачихлаа, Монгол хилээ хаана уу...
2020/01/28 13:20
Ямар хүмүүс короновирус тусч байна вэ?
2019/06/03 11:06
Бид ямар гуйлгачид уу?
2019/05/11 13:26
Зөвхөн Монголд л байдаг золбин амьдрал орчин цагийн дэлхийд тохирохгүй болоод удлаа
Сэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан
Ипотекийн зээл олгодог банк байгуулах талаар мэдээлэл сонсохоор болов
2026/02/09
Ослын газрыг орхин зугтаасан 86 жолоочид хариуцлага тооцжээ
2026/02/02
Н.Сэлэнгэ мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга боллоо
2026/01/26
260 иргэн орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгөөд залилуулжээ
2026/01/20
Парисын Их Дуулгад Монголын 15 жүдоч өрсөлдөнө
2026/01/13
“Биокомбинат” ТӨХХК-д 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай
2026/01/06
Малын өвөлжилтийн байдал 9 аймагт их хүндрэлтэй байх төлөвтэй байна
2026/01/06
AI камераар замын хөдөлгөөний зөрчил илрүүлж, торгууль ногдуулж эхэллээ
2026/01/02
Мал 445.1 мянган толгойгоор өсөж, малчин өрх 1600-гаар буурчээ
2025/12/30
Алба хаагчдад төрийн одон, медаль гардуулав
2025/12/30
“НИСЭХИЙН АЛДАР” МЕДАЛИЙН АНХДАГЧИД ТОДРОВ
2025/12/26
“ИНҮТ” ТӨХХК-ИЙН АЖИЛТНУУД ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЛЭЭ
2025/12/26
Ч.Хишигдалай: Ойрын өдрүүдэд ШТС-уудын ачаалал буурна
2025/12/25
“ИНҮТ” ТӨХХК АЖЛАА ДҮГНЭЖ, БАЯРЫН ХУРЛАА ХИЙЛЭЭ
2025/12/25
“ИНҮТ” ТӨХХК-ИЙН 2025 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
2025/12/23
ИЛ ХАРААНЫ НИСЛЭГИЙН ГАЗРЫН ЗУРАГ (VFR SECTIONAL CHART)-ИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
2025/12/22
Оюутолгой тогтоолын төслийг Монголын эрх ашигт чамбайруулах чиглэл өгөв
2025/12/22
С.Энхбаяр: Нийтийн байрууд гэмт хэрэг, зөрчил гарах орчин нөхцөлийг бүрдүүлж байна
2025/12/22
2023-2024 онд зудын гамшгаас 7.4 сая мал хорогдож, 1.3 их наяд төгрөгийн хохирол учирчээ
2025/12/15
Дэд бүтцийн гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх чиглэлд хамтарсан уулзалтыг зохион байгууллаа
2025/12/15
Asia's got talent Mongolia vs Japan vs China vs Philippines
551454
Хүмүүст сөрөг мэдээлэл, мэдрэмжийг төрүүлдэг 23 биеийн хөдөлгөөн
212377
Уушгины хатгаа гэж юу вэ?
209375
Махлаг бүсгүйчүүд эргээд моодонд орж байна
208732
Шинжлэх ухаанд тайлбарлаж чадаагүй байгалийн сонин үзэгдлүүд
206724
Эмээ өвөө, эцэг эхтэйгээ ихэр мэт адилхан хүүхдүүд
206242
Витаминлаг өндөгний ороомог
205856
Үндэснийхээ хэв шинжийг агуулсан ЖИНХЭНЭ МОНГОЛ БРЭНД “MONPOWER”
205761
Miss World Mongolia 2015 тун удахгүй үндэсний ялагчаа тодруулах гэж байна
205471
Модон хонь жилийн засал
205102
50 сая төгрөгөөр өвс худалдаж авна
204870
Амар мэндийн чулуун жуух
204852
Идлэг шонхрыг хууль бусаар хил давуулахыг завджээ
204768
11 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх санал гаргалаа
204718
Пакистан улс Save the Children байгууллагыг хаажээ
204464
ҮҮЛС БҮЖИГЛЭХ ЦАГААР...
204392
Хятад дэлхийн эдийн засагт аюул учруулж байна
204345
Дэлхийн бусад орнууд хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ
202950
ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ МӨРӨӨ ГАРГАХ ЗАН ҮЙЛ
119079
Нүцгэн хүүхэн /Эротик өгүүллэг/
56263
top
Default
chuhammn
css
gsnews