|

А.Батцэцэг гурван жил дарааллан тивээсээ Медаль зүүлээ

saikhnaa 2020/02/21 1030 0

23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн болон Азийн аварга, "Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ баг, "Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг 59 кг-ын жинд мөнгөн медаль хүртэв. Ийнхүү түүний хувьд сүүлийн гурван жил дараалан тивээсээ медаль (2018 онд Бишкект хүрэл, 2019 онд Шианьд мөнгөн медаль хүртсэн) зүүж байна.

А.Батцэцэг хэсгийн барилдаанд Узбекистаны Гульнора Тошпулатоваг 10:0-ээр, БНСУ-ын Квон Юн Жинийг 8:2-оор, Японы Кон Юүмиг цэвэр, хагас шигшээд Казахстаны Мадине Бакбергеноваг 5:1-ээр тус тус ялсан. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд 2017 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт эзэн орны Сарита Морд 2:3-аар ялагдав.

Санал болгох

Сэтгэгдэл

top