Шинэ төрлийнкоронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Баян-Өндөр сумын хэмжээнд гуравдугаар сарын 2 хүртэл олон нийтийг хамарсан соёл урлаг, биеийн тамир, спорт, урт богино хугацааны сургалт,семинар,цахим тоглоомын төв, секц дугуйлан, фитнес, тоглоомын газруудын үйл ажиллагааг түр хаахаар боллоо.
Мөн хүнсний болон маламьтныгаралтай ил задгай худалдааны хяналтыг сайжруулах, томоохон худалдааны төвүүдийг ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийх, иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тогтмол хүргэж ажиллах захирамж гарчээ. Энэхүү захирамжийн хүрээнд худалдааныгудамдзохион байгуулахаар төлөвлөж байсан үзэсгэлэн худалдаагцуцаллаа.
Ийнхүү өргөтгөсөн худалдааг цуцалж байгаа хэдий ч хүнсний зах болон бусад худалдааны төв, дэлгүүрүүдийг хаахгүйгмэдэгдлээ. Иймээс иргэдийг тайван байж хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авч үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыганхааруулаа.