|

Тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянгад хүргэх хуулийн төсөл санаачилжээ

saikhnaa 2020/01/29 692 0

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ахмад настны "Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. Уг хуулийн төсөлд ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэхээр тусгасан байна. 

Монгол Улсад үйлчилж буй  нийгмийн хамгааллын бодлого шинэчлэгдэн өөрчлөгдөж  байгаа ч зорилтот бүлгийн иргэдэд хүртээмжгүй, амьдралын наад захын хэрэгцээг нь  хангахгүй хэвээр  байна. Тиймээс ч  Монгол Улсын нийгмийн хамгааллын бодлого тухайн зорилтот бүлэгтээ үр өгөөжтэй, хүртээмжтэй байх, цаашилбал дэлхийн жишигт нийцүүлэн шинэчлэх асуудлыг үргэлжлүүлэн УИХ-аас  батлан гаргах зайлшгүй шаардлагатай байгаа учраас энэхүү хуулийн төслийг санаачилжээ.

Хуулийн төсөл гурван заалттай бөгөөд бүрэн тэтгэвэр авагч өндөр настны  тэтгэвэр  500 мянгаас доош, хувь тэнцүүлсэн тэтгэвэр  авагчийн тэтгэвэр  420 мянгаас доош бол энэхүү хуулийн үйлчлэлд хамаарна. Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэвэр авагч иргэдийн амжиргаа, амьдралын чанар сайжирч, тэтгэвэрээ олон сар, жилээр барьцаалан зээл авах нөхцөл буурна хэмээн үзэж байна.



Санал болгох

Сэтгэгдэл

top