Үйлчилгээг "Taobao" онлайн дэлгүүр болон "Alipay” төлбөрийн системийн гар утасны апплейкшнээр авч болно. Хэрэглэгчид зөвхөн эмчийн зөвлөгөө аваад зогсохгүй вирусний тархалтын талаарх хамгийн сүүлийн үеийн албан ёсны мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой байна. Уг үйлчилгээнд хандсан хүмүүсийн 90 гаруй хувь нь вирусний халдвараас өөрийгөө хэрхэн хамгаалах, мөн эмчлэх аргын талаар зөвлөгөө авахыг хүсжээ. Шинэ үйлчилгээг эхлүүлснээс хойш эхний 24 цагт 400 мянга орчим хэрэглэгч хандсан бөгөөд тэдний 97 хувь нь одоо хамгийн хүнд байдалтай байгаа Хубэй мужийн оршин суугчид байсан байна.
"Alibaba” компанийн төлөөлөгчдийн мэдээлснээр, Хятадын янз бүрийн бүс нутгийн хэдэн зуун эмч зөвлөгөө өгч байгаа аж.