Нүүр
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Урлаг
Спорт
Хүмүүс
Ярилцлага
Фото
Видео
Боловсрол
Сонин хачин
Эрүүл мэнд
Зөвлөгөө
Menu
|
100 жилээр ухраана гэнэ
saikhnaa
2020/01/09
527
0
Tweet
Энэ хүн нийгмийн сэтгэлзүйг сайн мэднэ. Тиймээс ч хамгийн эмзэг сэдвээр, хамгийн эвгүй тоглолт хийж эхэллээ. Шударга хэлэхэд ирэх сонгуульд МАХН ялалт байгуулахад ерөөс гайхах юмгүй болов. Түүний амлалт, түүний намын байрны хашаанд багтахгүй шавсан 10 мянга орчим хүн ард түмэн нь ямар төвшинд төөрөлдсөнийг бусад улс төрийн намынханд дэлгээд харуулчихлаа. Амралтын өдөр болгон бүртгэх юм гэсэн. Харин дараа нь хүмүүс түүнээс байр нэхнэ. МАХН бол банк биш. Барилга орон сууцны компани биш. Баячуудын олон орон сууцыг хураан авч бүртгүүлсэн айлуудаа оруулна хэмээн Энхбаярын утсан хүүхэлдэй гэгдээд байгаа Эрдэнэжамъян хэд хэдэн сайтад ярилцлага өгсөн. Баячууд гээд байгаа хүмүүс байраа Энхбаярт хураалгалаа юу? Зүгээр сууж байгаад хөрөнгөө хураалгадаг гөлөг ч байхгүй. Тэгээд буудалцах уу? Эсвэл баялаг үйлдвэрлэдэг давхаргынхныгаа шоронд хатаах уу? Орон сууцтай бүх айлын байрыг хураагаад эргүүлээд бүртгүүлсэн хүмүүстээ тараахад хүрэх үү? Эсвэл Октъябрын хувьсгалыг давтах уу? 21 дүгээр зууны В.Ленин нь Энхбаяр юм уу? Монголчууд 1917-1921 оны зүг унах уу? Энэ хүн яг юу хүснэ вэ? Моодноос гарчихаад байгаа хэрнээ улстөрийн тавцангаас бууж, ээлж халаагаа өгч болдоггүй яачихсан хүсэл шунал гэхээр ийм байдаг юм бол? Энхбаярт итгэж дагасан Шийлэгдамба гэж залуу авилга авч байгаад баригдаж хоригдсон. "Намынхаа санхүүжилтийг бүрдүүл гэж дарга шахаад" гэсэн тайлбар ярилцлагадаа хэлж байсан. Хайран залуу үе хэнийг дагаад юу ч хийгээд явна даа? Монголын төрд Соёлын газрын дарга, сайдаас эхлээд эрх баригч намын генсек, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд хийгээгүй ажил, эдлээгүй эрх энэ хүнд үгүй. М.Энхболдыг нийслэлд байхад нь крандаж авчраад намын дарга, Ерөнхий сайд болгож байсан хүн нь бас л Энхбаяр. Эхнэртээ ТЕГ-ын тамгыг атгуулж, аймшигтай амбицлаж явсан хүн нь бас л Энхбаяр. Тэр үедээ улсаа хөгжүүлж байхгүй юугаа хийж, эрх мэдлээрээ шоудаж явсан хүн юм бол? Хонгилоо түлхүүртэй нь булаалгасандаа хорсоод байгаа бол ядарсан ард түмнээр даажигнаад байлгүй тэр М.Энхболдоосоо өшөөгөө ав. Элбэгдоржийн хөгцтэй араанд зуугдсандаа өширхөөд байгаа бол тэр хүнтэйгээ л тооцоогоо бод. Эгэл түмний эмзэг цэг дээр хутга шаачихаад "Чи байргүй бил үү, би ялбал чамд Нямка, Женко, Наранхүү...нарын байрыг авч өгнө, тохирчих уу" гээд яван янаглаад байх хэрэггүй. Нэг бол өөрийнхөө 500 гаруй мянган долларын үнэтэй, Монросцветмэтийн хажууд байдаг байраа султгаад 01 дугаарт бүртгүүлсэн хүнээ оруулж гэрчлэх юм болов уу? Хэрэв тэгвэл байшингийнхаа түлхүүрийг хадаг сүүтэй бариад, араас нь ерөөл хэлэх байх л даа. Энэ хүн яг юу хүснэ вэ? Сонгуульд хэдэн суудал авахын төлөө ард түмнийхээ сэтгэлзүйгээр ингэж тоглож болох уу? Монголчууд хоорондоо мод чулуу бариад зодолдоосой, бие биенээ алаад орон гэрийг нь булаан авч суугаасай гэж хүсээ юү? Баахан хувилагч машин хашаандаа эгнүүлж тавьчихаад, тэр олон мянган хүний иргэний үнэмлэхийг хуулж аваад байгаа нь гэмт хэрэг үү? Дараа нь юунд ашиглах гэж байгаа юм бол? Энэ хүн...нийгмийн сэтгэлзүйг маш сайн мэднэ. Дагаж гуядахаа, ханаруулж мушгихаа ч мэднэ. Гэхдээ өөрийнхөө хэн болчихоод байгааг мэдэж байгаа болов уу?
P.ЭМҮЖИН
Tweet
Санал болгох
2019/10/14 12:45
Н.Энхбаяр эргэж ирлээ
2019/10/11 12:37
Н.Энхбаяр улс төрийн тайзнаа дахин “уригдаж” вальс эргэх үү
2016/09/16 11:07
Н.Энхбаяр МАХН-ыг орхиж, АН-д орох уу?
2016/04/20 10:46
Зеро зан Энхбаярт тохиромжтой
2016/02/02 11:14
Намбарын хүүгийн томоогүй үйлдэл
Сэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан
Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?
2026/11/04
Г.Занданшатар: Оюу толгойн гэрээ болон ногдол ашгийн талаар...
2026/11/04
Нийслэлийн хүүхдүүдийн 60.2 хувь нь эрт илрүүлэгт хамрагджээ
2026/11/03
Г.Занданшатар Сингапурт олон улсын хэлэлцүүлгийн үндсэн илтгэл тавив
2026/10/26
П.Баярхүү: Хуулийн өмнө дуудагдсан бол үнэн шударгаа хүлээгээд шалгуулдаг байх ёстой
2026/10/26
Францад 2,500 гаруй хүнийг баривчилжээ
2026/10/23
Суурьшлын бүсэд орж ирсэн 4 баавгайг агнаж, аюулгүй болгожээ
2026/10/20
Өндрөөс үсрэхийг завдсан өсвөр насны хүүхдийг аюулгүй буулгаж, авран хамгаалжээ
2026/10/17
Баавгайтай тэмцэхэд нэг тэрбумыг зарцуулна
2026/10/12
ОХУ АНУ-д 4.8 сая тонн дизель нийлүүлнэ
2026/10/12
Зөвшөөрөлгүйгээр үржлийн мал худалдсан этгээдийг Тагнуулын байгууллага шалгана
2026/10/05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
2026/10/05
Бусдын амь насыг хохироож, хэргийн газраас зугтсан этгээдийг эрэн сурвалжилж, олж тогтоожээ
2026/10/01
Олон удаагийн үйлдлээр мал хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ
2026/09/22
Суурьшлийн бүс рүү баавгай орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдээд байна
2026/09/18
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?
2026/09/02
Элтон Жон Монголд ирнэ
2026/06/29
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026/06/23
ЭЕШ: Бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ заавал авчирна
2026/06/22
Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдээс авто зогсоолын төлбөр авахаа болино
2026/06/16
Asia's got talent Mongolia vs Japan vs China vs Philippines
551751
Хүмүүст сөрөг мэдээлэл, мэдрэмжийг төрүүлдэг 23 биеийн хөдөлгөөн
212656
Уушгины хатгаа гэж юу вэ?
209641
Махлаг бүсгүйчүүд эргээд моодонд орж байна
208989
Шинжлэх ухаанд тайлбарлаж чадаагүй байгалийн сонин үзэгдлүүд
206982
Эмээ өвөө, эцэг эхтэйгээ ихэр мэт адилхан хүүхдүүд
206507
Витаминлаг өндөгний ороомог
206137
Үндэснийхээ хэв шинжийг агуулсан ЖИНХЭНЭ МОНГОЛ БРЭНД “MONPOWER”
206036
Miss World Mongolia 2015 тун удахгүй үндэсний ялагчаа тодруулах гэж байна
205702
Модон хонь жилийн засал
205364
50 сая төгрөгөөр өвс худалдаж авна
205124
Амар мэндийн чулуун жуух
205095
Идлэг шонхрыг хууль бусаар хил давуулахыг завджээ
205058
11 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх санал гаргалаа
205021
Пакистан улс Save the Children байгууллагыг хаажээ
204720
ҮҮЛС БҮЖИГЛЭХ ЦАГААР...
204669
Хятад дэлхийн эдийн засагт аюул учруулж байна
204608
Дэлхийн бусад орнууд хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ
203243
ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ МӨРӨӨ ГАРГАХ ЗАН ҮЙЛ
119330
Нүцгэн хүүхэн /Эротик өгүүллэг/
56710
top
Default
chuhammn
css
gsnews