Тэгвэл шинэ оны зааг дээраймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва,аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут нар 70 шахам хүнд төрийн дээд одон медалийг гардуулан өглөө.
"Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын ахмад настан Д.Цанжид, Орхон аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд нарын зургаа, "Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор Орхон аймгийн Баян-Өндөр сумын ахмад настан Д.Бадарчнарыг шагналаа.
Төрийн дээд "Алтан гадас” одонгоор 36 иргэнийг, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар 25 иргэнийг, "Шударга журам” медалиар "Хилэнц” харуул хамгаалалтын албаны хамгаалагч Ч.Ганбатыг шагналаа.
