Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар 1975 оны 12 дугаар сарын 11-нд Эрдэнэт хот байгуулах шийдвэр гарч улмаар аймгийн ИТХ-ын 2017 оны тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 11-нийг "Эрдэнэт хотын өдөр”, 2019 оны 76 дугаар тогтоолоор "Анхдагч, илгээлтийн эзэд”-ийн баярын өдрийг хамтатган тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна.
Үүний дагуу өнөөдөр Эрдэнэтчүүд "Эрдэнэт хот байгуулагдсан түүхэн өдөр”-өө тэмдэглэж байна. Юуны өмнө ахлах ангийн сурагчдад аймгийн удирдлагууд болон ИТХ-ын төлөөлөгчид хотын үүсэл, түүхийн талаар хичээл заалаа. Мөн "Анхдагч, илгээлтийн эзэд” –д зориулсан баярын хурал, Эрдэнэт хотын хөгжил, цэцэглэлтийн төлөө эрдэмтдийн уулзалт, хэлэлцүүлэг болно.

