Судалгааг Технологийн сургууль, БНХАУ-ын "BGRIMM” групптэй хамтранхоёржилийн хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөжээ. Хаягдал элсээр барилгын материал үйлдвэрлэх судалгааг амжилттай хийснээр Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйдхуримтлагдсан элсээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх юм. Хамтын ажиллагааны хүрээнд шинжилгээ, судалгааны лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах, "BGRIMM” группийн лабораторид туршилт хийх ажлууд багтжээ.