Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал түрээсийн орон сууцны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Орхон аймагт 315 айлын түрээсийн орон сууцыг барьж байгаа бөгөөд үүний 70 хувийг түрээслэх, 30 хувийг худалдан борлуулах шийдвэр энэ сарын эхээр гарсан.
Үүний дагуу 217 орон сууцыг иргэдэд түрээслэхдээ 50 –ийг ньзалуу гэр бүлд, 54-ийг ньтөрийн албан хаагчдад, 33-ыг ньхувиараа хөдөлмөр эрхлэгчдэд,11-ийг нь18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд, 11 –ийгөрх толгойлсон эцэг, эхэд, 43-ыгахмад настнуудад, 11-ийг ньхөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүлд, дөрвөн орон сууцыггамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон гэр бүлд түрээслүүлнэ.
Түрээсийн төлбөр 1 м.кв тутамд 4500 төгрөг байна.Ингэхдээтухайн байрны нийт талбайн хэмжээнээс хамаарч 1 өрөө байрны түрээс сард 154-194 мянган төгрөг, 2 өрөө байрныхд 151-236 мянган төгрөг, 3 өрөө байрны түрээс сард 304 мянган төгрөг болно.
Эдгээр орон сууцыг түрээслээд өмчлөх сонирхолтой иргэд тухайн байрныхаа 30 хувийг таван жилийн хугацаанд төлөх ёстойбөгөөдтүрээсийн төлбөрөө мөн өгөх юм. Урьдчилгаа 30 хувийн төлбөрийг 5 жилд хуваахад 1 өрөө байр түрээслэгч сард 210-265 мянган төгрөг, 2 өрөө байр түрээслэгч сард 206-323 мянган төгрөг, 3 өрөө байр түрээслэгч сар бүр 416 мянган төгрөгийг түрээснээсээ гадна төлнө.
Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэлийг 12-р сарын 11-нээсирэх оны нэгдүгээрсарын 11 хүртэл Нутгийн удирдлагын ордны Нэг цонхны үйлчилгээнд хүлээн авна.Бүртгэлдууссаны дараасугалааны товыголон нийтэд зарлана. Сугалааг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулж нээлттэй зохион байгуулах аж.