Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н бодлого, зардлын бүрдэл, аюултай тохиолдлыг хэрхэн судалж буй зэрэг асуудал тэдний анхаарлыг татаж, заримыг нь компанидаа нэвтрүүлэх боломжтойг хэлсэн. Тэд Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Эрдэнэт сувиллын цогцолбор, Технологийн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ "Эрдэнэс Тавантолгой” ХК-тай энэ оны 6-р сарын 28-нд хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.