Тус журмын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг төрийн үйлчилгээний бүх албан хаагч буюу эмч, багш нарт ч олгоно. Журам ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.
Мөн Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын дагуу төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгоно.
Үүнд 6-10 жилд 5 хувь, 11-15 жилд 10 хувь, 16-20 жилд 15 хувь, 21-25 жилд 20 хувь, 26 ба түүнээс дээш 25 хувийн нэмэгдэл олгоно. Уг журам ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.
Ташрамд дурдахад, Орхон аймагт 4000 гаруй төрийн албан хаагч ажилладаг юм.