Мөн Завхан аймагт цас ихээр орж, зам даваа хаагдаж, орон нутгийн замаар зорчих боломжгүй болжээ.
Тиймээс тус аймаг дахь цагдаагийн газрын даргын А/56 дугаар тушаалаар Улиастай сумын нутаг дэвсгэрээс Загастайн даваа хүртэлх замын нөхцөл байдал сайжрах хүртэл түр хугацаагаар хаах тушаал гаргасан байна.