Орхон аймагт "Эрдэнэт үйлдвэр”, "Эрдмин”, "Ачит Ихт”, "Бэрэн металл” зэрэг уул уурхай, төмөрлөгийн томоохон үйлдвэр байдаг бөгөөд үүнд олон мянган инженер, техникийн ажилчид ажиллаж байна. Иймээс тэдний шинэ бүтээл, шилдэг санааг орон нутгийн хөгжилд ашиглах зорилгоор 10 сая төгрөгийн уралдаан зарласан ажээ. Уралдааны шилдэг оролцогчийг Эрдэнэт хотын өдөр буюу 12 дугаар сарын 11-нд зарлах гэнэ.