Мөн орон сууцны 7а хорооллын баруун хэсэгт байрлах гэр хорооллын Цагаанчулуут багийн 49-53 дугаар гудамжны 11.9 га талбайг сонгожээ. Харин ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган тус газрыг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Үүнд Говил багийн Дэнж, Хонхорын хэсгийн 22.6 га талбайг дахин төлөвлөх саналыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргаад байна.