Их Британийн парламентын гишүүд ирэх 12 дугаар сард бүх нийтийн сонгууль явуулах талаарх Ерөнхий сайд Борис Жонсоны саналыг дэмжээгүй байна.
Европын Холбоо энэ долоо хоногийн пүрэв гарагт товлоод байсан "Brexit”-ийн хугацааг хойшлуулахаар тохиролцсоны дараа дээрх санал хураалт болжээ.
Б.Жонсоны саналыг дөнгөж 299 хууль тогтоогч дэмжсэн бөгөөд бүх нийтийн ээлжит бус сонгууль явуулахад парламентын гишүүдийн гуравны хоёр буюу 434 санал шаардлагатай байжээ.Түүний энэхүү санал урьд нь хоёр удаа олонхын санал авж чадаагүй юм.
Ерөнхий сайд 12 дугаар сард сонгууль явуулах боломжийг дахин эрэлхийлж, ердийн олонхын саналаар батлах боломжтой хуулийн төсөл өргөн барина гэдгээ мэдэгджээ. Уг хуулийн төслийг мягмар гарагт парламентын хоёр танхимд өргөн барих төлөвтэй байна.
"Brexit”-ийн гэрээний талаар үзэл бодлоо илэрхийлэх боломжийг сонгогчдод олгож, одоогийн парламентыг "Brexit”-ийг хэрэгжүүлж чадах шинэ парламентаар солих цаг ирсэн гэж Б.Жонсон хэлжээ.
Европын Зөвлөлийн тэргүүн Дональд Тускдаваа гарагтмэдэгдэхдээ, "Brexit"-ийн хугацааг уян хатан байдлаар сунгасан бөгөөд Их Британийн парламент гэрээг баталсан тохиолдолд 2020 оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө ЕХ-ноос гарах боломжтойгэжээ.