|

“Эрдэнэтийн өнгө” урлаг, спортын анхдугаар их наадмын бамбарыг асаалаа

mart 2019/10/21 695 0

"Эрдэнэтийн өнгө” урлаг, спортын анхдугаар их наадмын нээлт боллоо. Аймгийн Засаг даргын захирамжаар бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор 25 багийн иргэдийн дунд зохион байгуулж буй уг наадам Монгол Улсын төрийн далбаа, Орхон аймгийн болон Монголын Олимпын хорооны тугийг мандуулахаас эхэллээ.

Төрийн далбааг Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат жүжигчид болон Эрдэнэт хотоос төрөн гарсан урлаг спортын алдартнууд мандуулж анхдугаар их наадмын бамбарыг асаалаа. Бамбарыг Хүүхдийн спортынVIих наадмын алтан медальт шилдэг тамирчид өртөөчлөн дамжуулан Атлантын олимпын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахад гардуулан өгснөөр наадмын анхны бамбар аслаа.

Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэнд эхэлсэн уг наадамд 2500 гаруй иргэн оролцож спорт, соёл урлагийн таван төрөлд хурд хүч, авахаалж самбаагаа сорих юм.

Тэмцээний нээлтэд аймгийн Засаг дарга Батлут хэлсэн үгэндээ, Урлаг, спортын анхдугаар их наадамд оролцогч, санаачлагч, хамтран ажилласан байгууллага, хамт олон, тамирчиддаа амжилт хүсэж уралдаанд ялагч болох нь чухал биш өөрийгөө сорьж, баг хамт олноороо хүчээ нэгтэх нь чухал гэдгийг онцоллоо.

 

"Эрдэнэтийн өнгө” урлаг, спортын анхдугаар их наадам хоёр сарын турш үргэлжилж Эрдэнэт хотын өдөр буюу 12 дугаар сарын 11-нд шилдгүүдээ шалгаруулах юм. Урлагийн төрөлд найрал дуу, хамтлаг бүжиг, язгуур урлаг, цэнгээнт үзүүлбэр, спортын төрөлд сагс, гар бөмбөг, хөл бөмбөг, бадминтон, явган аялал гэсэн төрлөөр болно.


Санал болгох

Сэтгэгдэл

top