|

"Эрдэнэт" үйлдвэрт АТГ-ын мөрдөгчид ажиллаж байна

mart 2019/10/10 631 0

Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоох шийдвэрийг өнгөрөгч гуравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас гаргасан.

Тодруулбал, УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн Засгийн газраас онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан байдаг. Улмаар дээрх дэглэмийн хугацаа дуусгавар болохоос өмнө буюу өнгөрөгч есдүгээр сард онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгаад байсан юм.

Дээрх санхүүгийн шалгалтын хүрээнд Авлигатай тэмцэх газраас давхар шалгалт явуулж байсан бөгөөд өнөөдөр /2019.10.10/ тус үйлдвэрт мөрдөгч нар ажиллаж байна гэх мэдээлэл ирлээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар үйлдвэрийн удирдлагуудаас тайлбар, мэдүүлэг авч эхэлжээ.

 

 

 

 

https://news.zindaa.mn/2x2j?fbclid=IwAR0HBaNmyW3l5cG6d-kxsLZR6kyWCNq_QXUNOhMS3PxdJ9Mzl0drDco2ts4

Санал болгох

Сэтгэгдэл

top