Хэвтэн эмчлүүлэх нийт 60 ортой бөгөөд 40 хүний ажлын байрыг шинээр бий болгожээ. Одоогоор мэс засал, дүрс оношилгооны тасаг нь ашиглалтад ороогүй гэнэ. Тус эмнэлгийн зорилго нь орон нутагтаа эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэх, Улаанбаатар хотод хийх үзлэг, оношилгоо, шинжилгээг орон нутагтаа хийлгэх бүрэн боломжийг хангахад чиглэсэн байна.