Монгол Улсад Статистикийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Орхон аймгийн Статистикийн хэлтэс Баян-Өндөр сумын Бүрэнбүстийн овооны орчим 95 ширхэг мод тарилаа.
Уг овооны дэргэд "Монгол ёс заншлын цогцолбор” байрладаг бөгөөд хүүхэд, залуучуудад үндэсний өв уламжлалаа дээдлэх, нүүдэлчдийн соёл иргэншил, ахуй амьдрал, хүнс хоолоо бэлтгэх аргачлалыг таниулсан томоохон цогцолбор газарт 95 ширхэг шинэс мод тарьсан нь олны талархлыг хүлээсэн ажээ.
"Статистик төгөл” хэмээх модон ой жил ирэх тусам олон төрлийн модоор өргөжин тэлж хүүхэд, багачуудын очих дуртай ойн төгөл болно хэмээн тус хэлтсийнхэн хэлж байна. Жил бүрийн хавар, намрын улиралд бүх нийтээрээ мод тарих өдрийг угтаж хийж буй дээрх ажилд Баян-Өндөр сумын ЗДТГ, аймгийн БОАЖГ хамтран ажилласан байна.