
Энэхүү уралдаан нь "Ачит-Ихт” ХХК-ийн таван жилийн хугацаанд хийж бүтээсэн ажил, төсөл хөтөлбөр, байгаль орчныг хамгаалах, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн бодлого болон хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг үнэн бодитой, баттай эх сурвалжаас, сэтгүүл зүйн бүхий л төрөл жанраар олон нийтэд хүртээмжтэй хүргэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.
Уралдаан нь телевиз, вэб сайт, цахим гэсэн төрлөөр явуулна. Уралдаанд оролцогчдын бүтээлийг 11 дүгээр сарын 15-20-нд хүлээн авах гэнэ. Шалгарсан бүтээлийн шагналыг 11 дүгээр сарын 25-нд хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр гардуулна. Шагналын санд телевиз, цахим төрөлд I байр 4 сая, II байр 2,5 сая, III байр 1,5 сая төгрөг бол сайт, цахим төрөлд I байр 3 сая, II байр 2 сая, III байр 1 сая төгрөг юм.





