Орхон аймаг Манжуур хот нь найрсаг, хамтын ажиллагаагаа өргөжүүлээд таван жил болж байгаа бөгөөд сүүлийн гурван жилд хоёр хотын хамтарсан эдийн засаг, соёлын өдрүүдийг зохион байгуулж байгаа юм. Энэ удаа Орхон аймагт Манжуур хотын "Эдийн засаг, худалдааны үзэсгэлэн”-г хоёр өдрийн турш зохион байгуулахаар боллоо. Дээрх үйл ажиллагааны хүрээнд хоёр хотын бизнес эрхлэгчид мөн уулзлаа.

