Эндээс өндөр хүүтэй хадгаламжид мөнгө оруулсан 8 үйлдэл тогтоогджээ. О.Баасанхүү гишүүний хувьд "Албан тушаалтантай холбоотой гэхээр их хурлын гишүүд л гэсэн үг шүү дээ. Манайх чинь 49 ЖДҮ-чинтэй. УИХ-ын гишүүдийг 4 ангилж болж байна. 1. Өөрийнхөө ААН-д зээл авсан. 2. Хүнд зуучилж өгөөд дундаас нь 200 сая төгрөгийн хахуул авсан. 3. 3 хувийн хүүтэй зээл аваад 30 хувийн хүүтэйгээр мөнгө угааж, бусдад зээл өгсөн.4. Худлаа төсөл бичиж, зарим нь төсөл бичихгүйгээр шууд мөнгийг нь авсан.” хэмээн задаргаа хийснээ олон нийтэд зарласан. Одоогоор мөрдөн шалгалтын явцад дээрх найман үйлдэлд УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Н.Учрал нарыг шалгагдаж байсан гэх мэдээлэл бий. Гэхдээ хуулийн байгууллага албан ёсоор ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой нэрсийг одоо болтол зарлаагүй байгаа. Уг нь УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарт прокурорын газраас гишүүнээс нь түдгэлзүүлэх санал хүртэл ирүүлж байсан. Юутай ч зээлсэн мөнгөө өндөр хүүтэй хадгаламжид оруулсан байх магадлалтай.
Б.Отгонзаяа
Эх сурвалж: erennews.mn