|

Берлусконид 3 жилийн хорих ял оноожээ

tonshuul 2015/07/10 1912 222

Берлусконид 3 жилийн хорих ял оноожээ

 

РОМ. /Xinhua/. Италийн өмнөд нутгийн Неаполь хотын шүүх улсынхаа ерөнхий сайд асан Сильвио Берлусконид хээл хахуулийн хэргээр гурван жилийн хорих ял оноолоо.

Неаполь хотын шүүх Берлусконид гурван жил шоронд хорих ял оноож, түүнийг төрийн албанд ажиллахыг таван жилээр хоригложээ.

Дөрвөн удаа ерөнхий сайдаар сонгогдож байсан тэрбээр өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн байна.

Хуулийн хязгаарлалтын улмаас тэрбээр хорих ялыг биечлэн эдлэхгүй. Тодруулбал, 75-аас дээш насны гэмт этгээдүүдийн ялыг биечлэн эдлүүлэхгүй байх хууль энэ оны сүүлээр хүчин төгөлдөр болно.

Шүүхийн мэдэгдсэнээр, өөрийн улс төрийн байр сууриа өөрчлөхийн тулд Берлускони сенатч асанд гурван сая орчим евро өгчээ.

Г.Доржханд montsame

Санал болгох

Сэтгэгдэл

top