Тус хиймэл дагуулыг МУИС, Япон улсын Кюүшүгийн технологийн институттай хамтран "BIRDS” төслийн хүрээнд Монголынхоо анхны хиймэл дагуулыг хөөргөсөн түүхтэй. Уг төсөл нь ЮНЕСКО болон Япон улсын Засгийн газрын ивээл дор хэрэгжиж байгаа бөгөөд сансарт гарцгүй улсуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл байсан. Үүнд манай улсаас гадна Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг орны хиймэл дагуулыг зөөгч пуужингаар тойрог замд оруулахаар болж байв. Япон улсад докторантурт суралцаж буй МУИС-ийн гурван залуу эрдэмтэн Монголын анхны хиймэл дагуулыг гардан бүтээсэн юм. "Мазаалай” хиймээл дагуул зургаан даалгавар гүйцэтгэх үүрэг авч сансарт гарсанаас дөрвийг нь амжилттай гүйцэтгэсэн юм. Монгол хүн сансарт ниссэнээс хойш сансарт гарсан дараагийн "Монгол” гэх тодотголтой зүйл энэ байв. Тэгвэл "Мазаалай”-г бүтээсэн багийнхан дараагийн хиймэл дагуул буюу "Тэмүүлэл”-ийг сансарын тойрог замд оруулахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Монголчуудын бүтээсэн хоёр дахь хиймэл дагуул буюу "Мазаалай"-н "дүү"-г сансрын тойрог замд гаргахаар бэлдэж байна.
Эх сурвалж: eagle.mn