|

Трамп: Ким Жөн Унтай удахгүй дахин уулзана хэмээн найдаж байна

batdorj 2019/07/02 540 0

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай удахгүй дахин уулзана хэмээн найдаж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгджээ. АНУ, БНАСАУ-ын удирдагчид хоёр Солонгосын цэрэггүй бүсэд уулзсанаас нэг хоногийн дараа Д.Трамп ийнхүү мэдэгдсэн бөгөөд тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хаших хугацаандаа БНАСАУ-ын хилийг давсан анхны Ерөнхийлөгч болсон юм. Цэрэггүй бүсэд болсон уг уулзалтаар талууд цөмийн хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон билээ.

"Өнгөрсөн ням гарагт удирдагч Ким Жөн Унтай уулзахад таатай байлаа. Бидний уулзалт маш сайхан болсон. Түүнтэй удахгүй дахин уулзана хэмээн найдаж байна” гэж Д.Трамп "Твиттер” хуудсандаа нийтэлжээ. Мөн тэрбээр үр  дүнд хүрэхэд яарах шаардлагагүй гэдгийг онцолсон байжээ.

Э.Хулан

Санал болгох

Сэтгэгдэл

top