|

БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаев ил захидал ирүүлжээ

tonshuul 2015/07/09 1892 231

БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаев ил захидал ирүүлжээ

 

БНКазУ-ын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ил захидал ирүүлжээ.

Тэрбээр захидалдаа, Монголын Үндэсний их баяр наадамтай холбогдуулан Танд болон монголын бүх ард түмэнд чин сэтгэлээсээ баярын мэндийг дэвшүүлье. Казахстан болон Монгол улсын хоорондын найрсаг, харилцан ашигтай харилцаа холбоо өргөжин, жилээс жилд тэлж байна. Хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжууд асар их гэдгийг онцолж, Тантай хамт гар нийлүүлж хүч чадалаа гаргахад бэлэн байгаагаа илэрхийлье.

Хагарал, аюул занал ихэссэн одоо үед Казахстан, Монголын ард түмний өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлж, олох нь бидний үүрэг гэдэгт итгэж байна.

Энэхүү боломжыг ашиглан, Эрхэмсэг Ноён, Танд эрүүл энх, ажил хөдөлмөрт тань их ололт амжилтууд, ахан дүүс Монголын ард түмэнд аз жаргал, цэцэглэлтийг хүсэн ерөөе. Гүнээ хүндэтгэсэн, Нурсултан Назарбаев" гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top