Хөдөө явахгүй мөртлөө том жийп унах хоббитой
Ажлыг нь хийхгүй атлаа дарга болох сонирхолтой
Аваад суухгүйн байж охид эргүүлэх дуртай
Өсгөж дийлэхгүй хэрнээ хүүхэд хийнэ
Нэрийг нь ч зөв хэлж чадахгүй брэндээ өмсөөд л
Зардалыг нь даахгүй том байшин лизингдээд л
Зодолдож цохилцохгvй хэрэлдээд л
Зээл авуул мурьчих гээд л
Зав гарвал уучих гээд л
Зай л байвал чихээл
Зуу татчуул агсараад л
Шинэ Монголын шинэ залуус минь
Шороо угааж томрох гээд л
Шорлог хорхог бодосгээл
Шон тэврүүлж бавчих гээд л
Өчигдөр сонссон ховоо базаад л
Өнгөц мэдээгээр бусдыг шүүмжлээд л
Түрээсийн юмаар гангараад л
Тамхи баагуулж нулимаад л
Найзынхаа эхнэрт санаархаад л
Нам дагаж идчих гээд л
Наймаа хийвэл бартердчих гээд л
Нас биш эд харж харьцаад л
Хийснээрээ биш хийрхсэнээрээ уралдаад л
Хүний хүнрүү хандраал
Хүний паас таачкаал
Хэрүүлтэй хараалтай сошиалдаа ажилтай юм шиг мэдэмхийрээд л сууж байна уу? Have a magical day...
Эх сурвалж: Zaisan Moto Club