Тэгвэл БХБЯ, Оюутолгой ХХК-тай хамтран явуулж буй барилгын салбарын ХАБЭА-н хоёр дахь удаагийн сургалтыг тавдугаар сарын 1-ны өдөр зохион байгуулах гэж байна. Сургалтанд Төрийн болон Аж ахуйн нэгж байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, инженер техникийн ажилтнууд, удирдах албан тушаалтнууд хамрагдах юм.
Сургалт үнэ төлбөргүй явагдах бөгөөд тавдугаар сарын 1-ны өдрийн 09.00 цагт "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын хурлын танхимд зохион байгуулагдана.
Сургалт:
-Өндөрт аюулгүй ажиллах / Уналтаас сэргийлэх систем, уналтаас хамгаалах систем/
-Хязгаарлагдмал орчин болон өндөр хэмийн ажил
-Оюутолгойд аюулгүй ажиллагааг хэрэгжүүлж буй туршлага зэрэг сэдвийн хүрээнд явагдана
Сургалтанд хамрагдахыг хүсвэл доор холбоосоор бүртгүүлэх боломжтой.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSePZrf2A-8RU5_ZCtoIspO5-9MgWpgbep72QcCQS7bx3efOBA/viewform
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ