Популизм бол улстөрчийн хоргодох цорын ганц газар
Рэй Далио популизмын уг судалгаандаа энэ үзэгдэл яаж бий болсон, юунаас илүү өсөж томордог, хэрхэн өсдөг, хэрхэн хөгждөг, яагаад гэдгийг харуулжээ. Рэй Далио болон түүний хамтрагчид дэлхийн 10 улсын 14 популист удирдагч (1830 оны Эндрю Жексоноос 1990-2000 оны Уго Чавес хүртэл)-ийг судлаад "Популизмын үндсэн хэв маяг”-ийг гарган авчээ.
Популизм дэлхий ертөнцийг томоохон дайнд түлхдэг
Хэрэв зээ Дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн дэлхийн хөгжингүй орнуудад популизмын интеграль түвшин 100% байсан гэж үзвэл Дэлхийн нэгдүгээр дайны өмнөх үе 70%-д хүрнэ. Харин одоо дээд түвшинтэй харьцуулахад 90%-д хүрээд байна гэсэн үг юм.
(1) эдийн засгийн сул байдал,
(2) орлогын тэгш бус байдлын ялгаа нэмэгдсэн
(3) улс төрийн өвчин нэмэгдсэн.
Энэ бүгдийн үр дүнд энгийн хүмүүст илүү үйлчлэх, төрийн системд илүү үр дүнтэй ажиллах гэж байгаа мэт популист удирдагчид засгийн эрхэнд гарч ирдэг. Энэ удирдагчид хамтран ажиллах гэхээсээ илүү сөргөлдсөн, нийтийг хамарсан гэхээсээ илүү нэг хэсгийг хамарсан байдаг. Үүний үр дүнд улс орон дотор, мөн улс онуудын хооронд фракц хоородын зөрчилдөөн үүсдэг.
Үр дүнд нь дараах зүйлс бий болно:
"Дайны томъёо”
"Популизм: үзэл” шинэ судалгаа нь ямар нэгэн үеэс эхлэн томоохон хэмжээний дайнд хүргэсэн эргэж буцашгүй үйл явц үүсэх энгийн, ойлгомжтой логикийг буюу "дайны томъёо”-г гаргаж ирсэн байна.
Учир нь:
-Цаг хугацааны туршид нийт түрэмгийллийн түвшин нэмэгдэх
-Засгийн эрхэнд зөрчилдөөнтэй удирдагч гарч ирэх тул
"Нөхцөл байдлыг шийдвэрлэх цорын ганц хувилбар нь Том дайн” байх болно. Дайны энэхүү томъёо өнгөрсөн зуунд хоёр ч удаа үйлчилсэн юм. Өнөө үед "Популизмын индекс”-ийн утгыг ажиглавал дэлхий ертөнц эргэж буцашгүй эвгүй цэг дээр ирэхэд тун ойртсон байна.
Орчуулсан М.Нарансолонго