|

БНСУ-ын Ерөнхий сайд манай улсад айлчлан ирлээ

batdorj 2019/03/26 581 0

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад албан ёсоор айлчлахаар "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд өнөөдөр 21.00 цагт газардав.

Түүнийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам болон бусад албаны хүмүүс угтлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ноднин нэгдүгээр сард БНСУ-д айлчлахдаа, тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ён-ыг эх орондоо урьсан юм. Тэрээр маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээр хийх аж.  Мөн Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа солонгос иргэд, бизнесийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байгаа юм байна.

 


Санал болгох

Сэтгэгдэл

top