АНУ-д түр хугацаагаар ажиллах H2 визний хөтөлбөрт хамрагдахын тулд хэрхэн ажил олох, бүртгүүлэх, мөн энэ хөтөлбөрт хамрагдахад ямар шаардлага хангасан байх талаар АНУ-ын ЭСЯ-ны дэд консул Женнифер Аптонтой ярилцлаа.
Та ярилцлагыг бүрэн эхээр нь дараах видеоноос үзэх боломжтой.
Манай ЭСЯ-нд хүмүүс хандаж, виз мэдүүлмээр байна, намайг бүртгээд өгөөч гэсэн хүсэлтээр их ирж байгаа. Гэвч ЭСЯ-нд ирж бүртгүүлдэггүй.
H2 виз нь хоёр төрөлтэй: H2A нь хөдөө аж ахуйн салбарын ажилчид, H2B визээр хөдөө аж ахуйн бус салбарын ажилчид авдаг. Тухайн ажил олгогчтой хийж байгаа гэрээнээс шалтгаалаад нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар визээ сунгах боломжтой.
Хийх гэж буй ажлаасаа шалтгаалаад хэлний мэдлэг ямар түвшинд байх талаар тухайн компанитай хийх гэрээнд тусгасан байдаг.
Хүүхдүүд нь сургуульд сурах боломжтой. Харин H4 визээр дагалдан ирсэн эхнэр эсвэл нөхөр ажил хийх боломжгүй.
Америк явж ажил хийх гэсэн хүсэлтэй байгаа бол Америкт төрөл садантай, эсвэл англи хэлтэй таньдаг хүн, найз нөхөд, хамаатан садан байгаа бол Америкийн хөдөлмөрийн яамны вэб сайт руу ороод ажил олгогчдын мэдээллийг олох боломжтой.
https://www.foreignlaborcert.doleta.gov/Foreign_Labor_Recruiter_List.cfm
Түүнчлэн аль мужид, ямар ажил эрхлэхээс шалтгаалаад цалин өөр байдаг. H2 виз мэдүүлж байгаа хүмүүс гэрээгээ англи, монгол хэлээр маш сайн уншиж шалгах хэрэгтэй. Очоод үнэн шударга цалин авах уу, ажлын нөхцөл байдал ямар байх вэ гэдгийг гэрээтэйгээ танилцаж байж мэднэ. Түүний дараа визээ мэдүүлэх хэрэгтэй.
Визний хураамж болох 190 доллараас өөр хураамж байхгүй
Зуучлагч байгууллагуудын талаар нэмж хэлэхэд бид ямар ч байгууллагатай албан ёсоор хамтарч ажиллаагүй гэдгийг дахин хэлмээр байна. Хэрвээ бид ЭСЯ-тай тийм гэрээ хийсэн, албан ёсны зөвшөөрөлтэй гээд H2 визээр хүмүүсийг Америк явуулна гэж ярьж байгаа энэ бол ташаа мэдээлэл. Ийм мэдээлэлд болгоомжтой байх хэрэгтэй. Тиймээс UlaanbaatarFPU@state.gov хаягаар хандах боломжтой.
H2 виз авах боломжтой болсон цөөн орнуудын тоонд Монгол Улс ордог. Тийм учраас манай Засгийн газраас анхааралтай харж байна. Ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа хийвэл H2 визийг монгол хүнд олгохоо зогсоох магадлалтай учраас харамсалтай байдалд хүрэхийг хүсэхгүй байна.
·Эхлээд H2 виз мэдүүлэх гэж байгаа хүмүүс ажлын байраа олох ёстой байдаг. Ажлыг Элчин сайдын яамны вэб сайт болон Америкийн хөдөлмөрийн яамны вэб сайтад байгаа хаягуудаар ороод ажил олгогчоо олох ёстой.
·Дараа нь Америкт байгаа ажил олгогч таны өмнөөс Хөдөлмөрийн яаманд I-129 өргөдлийг гаргаж өгнө.
·Энэ талаарх мэдээллийг uscis.gov гэсэн цахим хаягнаас энэ өргөдлийн талаарх мэдээллийг олж болно. ЭСЯ буюу бид виз мэдүүлэгчдийн өмнөөс өргөдлийг гаргадаггүй.
·Ажил олгогчийн гаргасан өргөдлийг Дотоодын аюулгүй байдлын яам зөвшөөрсөн байх ёстой.
·Зөвшөөрөл нь ирсний дараа ажил олгогчтойгоо гэрээ байгуулна. Миний зүгээс зөвлөхөд гэрээгээ англи болон монгол хэл дээр зурж, визний ярилцлаганд ирэхдээ авчрах хэрэгтэй.
·Дараагийн алхам DS-160 онлайн маягтыг бөглөөд 190 доллартай тэнцэх төгрөгийг Хаан банкинд төлнө. Хэрвээ ажилд зуучилж байгаа байгууллага 190 доллар дээр нэмэлт мөнгө аваад үүнийг Америкийн ЭСЯ-наас авч байгаа нэмэлт хураамж гэж хэлбэл худлаа шүү. 190 доллараас өөр хураамж байхгүй.
·Дараа нь визний ярилцлагынхаа цагийг товлоод ЭСЯ-нд ирж ярилцлаганд орно. Ярилцлага мэдээж амжилттай болно байх гэж найдаж байна. Ярилцлага амжилттай болоод визээ авбал мэдээж Америк явна. Америкийн хилээр нэвтэрч орсны дараа H2 визийнхээ хугацааг хэтрүүлэхгүйгээр эргэж ирнэ гэж найдаж байна.
Эцэст нь хэлэхэд биднийг ярилцлаганд урьж энэ визний талаар ярилцлага авсан GoGo.mn болон ярилцлага өгөх боломжийг олгосон Education USA зөвлөгөө мэдээллийн төвд талархлаа илэрхийлж байна.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
А.Наранцацрал
H-2A болон H-2B виз мэдүүлэгчдэд зориулсан АНУ-ын засгийн газрын албан ёсны мэдээллийн эх сурвалжууд:
Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-нд визний цаг товлох:
http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-typework.asp
АНУ-ын Хөдөлмөрийн Яам, Гадаадаас ажиллах хүч элсүүлэгчдийн жагсаалт:
https://www.foreignlaborcert.doleta.gov/Foreign_Labor_Recruiter_List.cfm
АНУ-ын Хөдөлмөрийн Яам, Түр ажил эрхлэлтийн асуулгын маягт:
https://icert.doleta.gov/index.cfm?event=ehGeneral.dspLogin