|

Түлэнхийн төвийн шинэ барилга энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад орно

batdorj 2019/02/21 696 0

 

Монгол улсын хэмжээнд түлэгдэлт, хөлдөлт, нөхөн сэргээх мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх, олон улсын чанар стандартад бүрэн нийцсэн, орчин үеийн оношлогоо эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, "Түлэнхийн төв” эмнэлгийн барилга барьж байгуулах зорилгоор Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

 

Барилга нь үндсэн 3 блоктой бөгөөд А, С блокын гүйцэтгэгчээр "Цаст констакшн”-тай, В блокын гүйцэтгэгчээр Нутгийн зам” ХХК-тай гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.

Санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдээгүй удсанаас барилгын ажил царцаагдсан байсан бөгөөд 2016 онд Кувейтийн сангийн хөрөнгөөр шийдвэрлүүлэхээр хүсэлт тавьсны үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар болон Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн хооронд 2007 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан хэлэлцээрт тус сангаас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харъяа Түлэнхий төвийн барилгыг цогцоор нь барих, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан.

Уг гэрээний дагуу Эрүүл мэндийн яам "Нутгийн зам” ХХК, "Цаст констракшн” ХХК-тай барилга угсралтын ажлын гэрээг шинэчлэн байгуулж, 2017 оны 08 дугаар сараас барилга, угсралтын ажлыг үргэжлүүлсэн.

Одоогийн байдлаар барилга угсралтын ажил хүйтний улиралтай холбогдуулан түр зогсолт хийсэн ч барилгын гүйцэтгэл 60 хувьтай байгааг гүйцэтгэгч компанийхан хэллээ. Тэд Түлэнхийн төвийн шинэ барилгыг 2019 оны гуравдугаар улиралд ашиглалтанд бүрэн оруулахаар ажиллаж байна.

Шинэ Түлэнхийн төв гурван блоктой байна 

Уг барилга нь "А", "В", "С" 3 блоктой.  /А блок захиргааны хэсэг, В блок эмнэлгийн хэсэг, С блок мооргийн барилга/

"В" блокийн барилга нь: Зоорьтой 7 давхар, 50.4х30.4м-ийн хэмжээтэй барилгын ажлыг "Нутгийн зам" ХХК эхлүүлж газар шороо болон суурь, зоорь, долдугаар давхрын төмөр бетон арагт бүтээцийн цутгалтын ажлыг хийж гүйцэтгэж, ханын өрлөгийн ажил хийгдэж дууссан бөгөөд ажлын гүйцэтгэл 60 хувьтай.

"А"блокийн барилга: 15м*31м хэмжээтэй 5 давхар ажлын гүйцэтгэгч "Цаст констракшн” ХХК гэрээний хэрэгжилтийг дүгнэж, үнэ өртгийг шинэчлэн гэрээг сунгасан.

Барилгын хаалга, цонхны ажил, дотор заслын ажил, халаалтын ажил, гадна фасадын ажил, дээврийн ажил, гадна шугам сүлжээний ажлуудыг хийж дуусгасан. Барилгын ажлын гүйцэтгэл 80%-тай байна. Зургийн өөрчлөлт хийгдэж байгаатай холбогдуулан С блок буюу мооргийн барилга, болон дэд өртөөний барилга хүлээгдэж байна.

Б.Сонор

 

 

 

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

top