Ардчилсан нам 9-н сард Засгийн газраас гарч буйгаа сүр дуулиантай
зарлахаар төлөвлөж байсан МАН-д урьдчилсан цохилтыг өгч байна. Хэрвээ
МАН АН 2016 он гартал хамт явбал Шударга ёс эвсэл засгийн газраас 11-н
сард гарахаар төлөвлөгдөж байсан юм. Улмаар АН эв нэгдлийг эрхэмлэн
"Алтангадас"-ын эзэн ноён Н.Алтанхуягтай эвлэрч байна. Улмаар ашиглаж
сурсан ИЗНН-д хуучин яамыг нь өгч АН-ын
ҮЗХ-нд нөлөөтэй /24 суудалтай/ Кроун фракцыг З.Энхболд түшлээ.
Алтангадасчуудыг олон жил тулсан Кроун ийнхүү цагийн эрхэнд шинэ
даргадаа бараа болохоор болж байна. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МоАХ-г
УИХ-ын дарга З.Энхболдод харъяалуулахаар өгсөн нь тодорхой болж
Шонхор+МоАХ фракцын их эвсэл албан ёсоор байгуулагдаж байна. Шударга ёс
эвсэл Н.Энхбаярыг Шадар сайдын суудалд суулгах хүсэлтэй байсан ч
Ц.Элбэгдорж зөвшөөрөөгүй тул ийнхүү хуульч Ц.Шаравдоржид боломж гарчээ.
Наадмын дараа их нүүдэл хийгдэх нь...
Наадмын дараа МАН-ын гишүүд төрийн албанаас дахин хөөгдөх нь...
Наадмын дараа их нүүдэл хийгдэх нь...
Наадмын дараа МАН-ын гишүүд төрийн албанаас дахин хөөгдөх нь...