|

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 6 дэд станц байгуулагдлаа

namuunaa 2015/09/23 1999 215
Гэр хорооллын хэмжээнд хүчдэлийн төвшинг сайжруулах шаардлагатай Яргуйт, Уртын гол, Их залуу, Шанд, Эрдэнэ, Говил, Тосгон зэрэг багийн 30 гаруй байршил байдаг. Эрчим хүчний уналт, хүчин чадал хүрэлцээгүй байдал нь хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, шинээр суурьшлын бүс бий болж байгаатай холбоотой хэмээн тайлбарладаг.

Цахилгаан эрчим хүчний энэ мэт уналтын асуудлыг шийдвэрлэхийн тулд эхний ээлжид дэд станцууд байгуулах нь үр дүнтэй гэдгийг хэлж байна. Энэ хүрээнд өнгөрөгч 7 хоногт Эрдэнэ багт орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2 дэд станц байгуулагдаж ашиглалтад өгсөн байна. Түүнчлэн их залуу, яргуйт багуудад дэд станц байгуулагдсан.

Нийтдээ энэ онд 6 дэд станцын ажил хийгдэж дууссан үүнээс Эрдэнэт- Ус компани 3-ыг нь хүлээн авчээ. Гэр хорооллын суурьшлын бүс, дэд бүтэц газар зохион байгуулалт уялдаа холбоогүйгээс үүдэн ачаалал үүсгэдэг.

Суурьшлын бүс тэлэхийн хэрээр өргөтгөл хийгдэх хэдий ч ерөнхий төв системийн ачаалал ихсэж байгаа учраас энэ чиглэлд анхаарах хэрэгтэй болсон гэдгийг Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-ийн цахилгааны албаны дарга хэлж байна. Цахилгаан эрчим хүчний хүчин чадлыг сайжруулахын тулд өнгөрсөн жил 7-8 байршилд станцууд барьсан байна.

Энэ оны тухайд дээрх 6 ажилд орон нутгийн төсвөөс 340 гаруй сая төгрөгийг зарцуулжээ. Цаашдаа мөн хүчдэлийн төвшинг сайжруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийгдэх юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top