Их хэмжээний тэсэрч дэлбэрэх бодистой
холбоотой дуудлага өчигдөр ОБЕГ-т иржээ. Тодруулбал, нийслэлийн
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 22-ын товчооны урд "Халлиа
гонсок” ХХК-ийн хашаанд их хэмжээний тэсрэх бодис байна гэсэн дуудлага
өчигдөр 08:55 цагт ирсэн аж. Дуудлагын дагуу ОБЕГ-ын харъяа Аврах
тусгай ангийн 15 албан хаагч, 3 автомашин, Цагдаагийн 5 албан хаагч, 1
автомашин, нийт 20 хүн, 4 техник хэрэгсэлтэй ажиллаж тэсрэх бодис,
тэсэлгээний хэрэгслийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Бласт”
ХХК-ийн агуулахад, химийн бодисыг АТА-ийн агуулахад тус тус байршуулж,
аюулгүй болгожээ.