|

Ноён Уул Эрдэнэ компани алдаатай шошго бүхий шампан дарс худалджээ

bayaraa 2015/01/06 2863 203

Шинэ жил болж, хүн бүхэн догдлон хөөрөх мөчид шинэ айл гэр болсон залуу

хос ах дүү хамаатнаа цуглуулан цайлахаар идээ ундаагаа зэхжээ. Уламжлал ёсоор "Советское” шампанск ч худалдан авсан байна. Харин худалдан авалтаа 13-р хороололд байх "Миний” дэлгүүрийн нэгэн салбарт хийжээ.

Яг 31-ний орой ах дүүсээ цуглуулан дайлж суутал хэн нэг нь "Хөөх, танайх чинь "хулхи” шампанск авчихсан байна ш дээ” гэх нь тэр. Гэр доторхи хүмүүс бүгд шампанскийг гар дамжуулан үзээд "Ноён Уул Эрдэнэ” компанийн Польш улсаас импортлон оруулж ирсэн гэх шампанскны хаяг адрес их шошго дээрээ зөв бичигдсэн мөртлөө мөрөн дээрх шошго дээрээ "Советское Полусладкое” гэж бичигдэх ёстой үг "К" үсгийг нь гээснээр "Полусладое” гэж алдаатай бичигдсэн байх нь тэр.

Ингээд за

луу хос ч ичсэндээ нэрэлхээд шампанскаа онгойлгож чадахгүй суусаар ах дүүсээ тараажээ.

 

Залуу хосын урмыг хугалсан энэ асуудлаар бид Ноён Уул Эрдэнэ компанийхантай хаяг дээрх утсаар холбогдож, улмаар захирал н.Түвшинбаяр гэх эмэгтэй эргэж холбогдон бидэнд тодруулга өгсөн юм.

Тэрээр "Советское Полусладкое” гэх энэ шампан дарсыг тус компани анх Герман улсаас оруулж ирдэг байснаа энэ жил Польшийн шинэ компанитай гэрээ байгуулан оруулж ирсэн гэлээ. Оросоос гаралтай энэ шампан дарсыг яагаад ойр улсыг нь алгасан Герман, Польшоос оруулж ирдэг тухай сонирхоход тэдгээр улсуудаас оруулж ирэх нь арай хямд байдаг гэлээ.

"Шинэ оны өмнөхөн 40-50 мянган ширхэгийг оруулж ирээд одоо дууссан. Улаанбаатар хотын бараг бүх хүнсний дэлгүүрээр дамжуулан борлуулалт хийдэг. Гэхдээ үлдэгдэл бараагаа шалгахад мөрний шошго үнэхээр алдаатай байна. Бид ч анзаарсангүй, тэд ч анзаарсангүй, цэвэр техникийн алдаа гарч, шошго алдаатай хэвлэгдсэн байна. Сая танайхаас утасдахаар үлдэгдлээ шалгаж үзээд мэдлээ. Тэрнээс хуурамч шампанск бол биш” гэлээ. 

Хэрэглэгчийн тухай хуульд аливаа барааны жинхэнэ эсэхийг танихдаа "шошгоны бүрэн бүтэн болон үг үсгийн алдаагүй байдал зэргийг хэрэглэгч шалгаж байх үүрэгтэй” гэсэн асуудал тавигддаг даа, мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай бараа бол хэзээ ч ийм алдаатай байж болохгүй тухай сануулбал "шампанскийг хэзээ ч Хятадад хуурамчаар үйлддэггүй юм” гэж товч бөгөөд тодорхой хариулж байна.   

Импортлогч компани ийнхүү итгэлтэй хэлж байгаа нь сайн хэрэг боловч хэрэглэгчдэд эргэлзээ төрүүлэхээргүй чанартай, шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэг хүлээсэн компанийн энэхүү хайхрамжгүй үйлдлийг Хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын газар юу гэж үзэж байгаа нь хэрэглэгчдэд нэг мөр ойлголт өгөхөд тустай болов уу. Иймд бид хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ёстой дээрх байгууллагуудаас тодруулга авч эргэн мэдээллэх болно.

Ц.Мөнхбаяр

http://mongolcom.mn/read/18316

Санал болгох

Сэтгэгдэл

top