|

Усны эх болсон рашааныг хамгааллаа

namuunaa 2015/09/23 2069 212

Усны эх болсон рашааныг хамгааллаа

 

"Уурхайчин” соёлын ордын Техникийн албаны хамт олон өнгөрөгч ням гаригт "Ногоон дэлхийгээ аваръя” уриан дор Арбулагийн рашааны ойр орчмыг цэвэрлэж, тохижуулжээ.

Энэ хамт олон усны эх болсон рашаан булагийн орчимд иргэдийн хаясан хогийг цэвэрлэж, хайрлаж хамгаалахыг уриалсан самбар байршуулсан байна. Л.Оюунбилэг даргатай, 21 ажилчинтай Техникийн албаны хамт олон жил бүр байгаль орчноо хамгаалсан болон нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Өнгөрсөн жил Хоодын рашааны ойр орчмыг цэвэрлэж тохижуулан, сар шинийн баярын үеэр өрх толгойлсон эмэгтэйд туслалцаа үзүүлжээ.

У.Цэрэнбат

Санал болгох

Сэтгэгдэл

top