|

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг үүрэгдлээ

tonshuul 2015/01/14 3388 263
 Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг үүрэгдлээМонгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан боловсруулж, танилцуулахыг үүрэг болголоо

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь заалт, мөн зүйлийн 11.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын дарга 2015 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр 08 тоот захирамж гаргасан байна.

Захирамжид дурдсанаар, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулан байгуулжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, С.Баярцогт, Л.Болд, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Л.Цог болон С.Оюун нарын гишүүд багтсан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн, Монгол Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын үр дүнг харгалзан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан боловсруулж, танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч Н.Батбаярт үүрэг болгожээ.

Монгол Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг үүргээ гүйцэтгэсэн гэж үзэн үйл ажиллагааг нь дуусгавар болгосон байна. Тус ажлын хэсэг Үндсэн хуулийн үйлчлэлийн улмаас нийгэмд нэгэнт бий болсон үр дагавар, учир шалтгаануудыг харгалзан товчоор хэлбэл, "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай” гэсэн дүгнэлт, санал гаргасан тухай УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

top