|

Баян-Өндөр сумын долоо хоногийн мэдээ /2015.01.19-23/

bayaraa 2015/01/29 15388 13361

Баян-Өндөр сумын долоо хоногийн мэдээ /2015.01.19-23/

 

- Засаг даргын захирамжаар газар эзэмшсэн 13 иргэнтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгож улсын бүртгэлд бүртгэлээ. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж буй газраа өмчилж авахыг хүссэн 30 иргэний өргөдлийг хүсэлтийн хүлээн авч шийдвэрлэсэн.
-  Багуудын Засаг дарга нар 2014 оны ажлын тайлангаа Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.
- Цагдаагийн газраас зохион байгуулсан "Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах” сэдэвт сургалтад хэсгийн ахлагчид хамрууллаа.
- Сумын ЗДТГ-аас гаргасан удирдамжийн дагуу МХГ, ЦГ-ын хэв журмын тасагтай хамтран Худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны цэг салбаруудад  тамхины  хяналтын хуулийн хэрэгжилтийг шалгахад тамхины зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан Зэст, Уурхайчин багийн нутагт байрлах 3 ТҮЦ тамхи худалдаалж байсан зөрчлийг илрүүлж арга хэмжээ тооцож, тусгай зөвшөөрөлтэй боловч хугацаа нь дууссан сунгуулаагүй зөрчилтэй 7 цэг салбар, Согоот багийн Пирамид төвийн  урд гар дээрээс хууль бусаар тамхи худалдаалж байсан иргэний 4 хайрцаг тамхи хурааж торгуулийн арга хэмжээ авч зөрчлийн талаар холбогдох байгууллагад мэдэгдсэн.
- Ус дэд хөтөлбөрийн 2010-2015 оны ажлын биелэлтийг гаргаж, 2016-2021 оны төлөвлөгөөнд оруулах саналыг боловсруулсан.
-    Сумын ЗДТГ-аас зохион байгуулсан "Төрийн болон
төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа” уулзалтад 24 төрийн бус байгууллага, 6 төрийн байгууллага оролцлоо.Тус арга хэмжээний хүрээнд 2014 онд хамтын ажиллагааны хүрээнд нийгмийн үйлчилгээний чиглэлээр хамтран хэрэгжүүлсэн онцлох ажлуудын тайлан, 2015 онд Баян-Өндөр сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах чиглэлийг танилцуулан оролцогч байгууллагуудын ирүүлсэн ажиллах саналыг хэлэлцэн ажиллалаа. Нэгдсэн төлөвлөгөөнд нийт 16 байгууллагаас 50 гаруй хамтран ажиллах ажил, үйлчилгээ тусгагдсан.
    Нийгмийн халамжийн чиглэлээр нийт 31 өргөдөл
ирснээс 17 өргөдлийг хуулийн хугацаанд дараах байдлаар шийдвэрлэлээ. Асаргаа тогтоолгохыг хүссэн 4 ахмад настан, 2 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, рашаан сувиллын хөнгөлөлтөд хамрагдахыг хүссэн 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 1 ахмад настан, мөнгө олгох тухай 2, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохыг хүссэн 2, гэнэтийн аюул ослоос болж орон гэргүй болсон амьжиргааг мөнгөн тусламж хүссэн 1 иргэн,  өрх толгойлсон эхийн тэтгэмжинд хамрагдахыг хүссэн 3 иргэний өргөдлийг хүлээн авч судлан холбогдох материалыг бүрдүүлэн нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст уламжилсан.
-    Уртбулаг баг нь хүүхэд залуучуудын чөлөөт цагийг
зөв боловсон  өнгөрүүлэх зорилгоор 5-17-р байрны урд мөсөн  гулгуурын талбай байгуулан ажиллуулж эхлээд байна.
-    Согоот багийн ажлын алба нь 4-р цэцэрлэгийн багш
нарын дунд Монгол бичгийн анхан шатны сургалтыг зохион байгуулсан байна.
-    Дэнж багийн ажлын алба "Хөгжлийн төлөө
хамтдаа” аяны хүрээнд Насан туршийн боловсролын төвтэй хамтран багийн иргэдийн дунд  "Хувь хүний соёл”, "Хэрхэн амжилтанд хүрэх вэ?  сургалт зохион байгуулсан байна.
-    Баянцагаан баг нь Уулын баяжуулах үйлдвэртэй
хамтын ажиллагааны хүрээнд багийн  нутаг дэвсгэрийн үерийн жалгын эвдэрсэн хэсгийг тэгшлэх ажлыг зохион байгуулсан байна.
-    Уурхайчин багийн ажлын алба нь "Авьяас хөгжлийн
төв”  ТББ-тай хамтран Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй 11 цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд сэтгэхүй хөгжүүлэх тэмцээн зохион байгуулж урамшуулсан байна.
-    Баян-Өндөр сумын ЗДТГ-ын албан хаагчид Чанарын
удирдлагын сертификат авсан талаар, Нийгэмд халамжийн үйлчилгээ үзүүлдэг ТББ-тай уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж буй талаар тус бүр 4 телевиз, 3 сайтад, сум хөгжүүлэх сангийн мэдээлэл, Нохой муур устгалын төслийн баг устгасан нохой, муураа хогийн цэгт стандартын дагуу булж устгаж байгаа талаар мэдээ мэдээллийг тус бүр 1 телевизд мэдээлэл өглөө.

Санал болгох

Сэтгэгдэл

top